“ШИНЖЛЭХ УХААН” СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ

Өвөр Монголын “Монгол үндэстний шинжлэх ухааны түүх судлах газар” болон “Wenyan Press Agensy” хэвлэлийн газар “Шинжлэх ухаан” [ISSN 100523484 CN 15-1096] сэтгүүлийг Хөх хотноо эрхлэн гаргаж байна.

“Шинжлэх ухаан” сэтгүүл нь дэлхийн шинжлэх ухааны хөгжилт, шинэ ололт амжилтыг танилцуулах, монгол эрдэмтэн мэргэдийн шинжлэх ухааны шинэ нээлт, бүтээл, судалгааны үр дүнг олон улсын уншигчдын сонорт хүргэх, монголчуудын дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрийг сурталчлах зорилготой улирал тутмын сэтгүүл болно. Тус сэтгүүл шинжлэх ухааны онол, суурь судалгаа, салбар шинжлэх ухаан судлал, хэрэглээний шинжлэх ухааны судлал, байгалын шинжлэх ухааны судлал, монгол үндэстний шинжлэх ухааны түүх судлал зэрэг олон булантай.
“Шинжлэх ухаан” сэтгүүлийн 2015 оны дугаарт физик, хими, анагаах ухаан, эмзүй, мал эмнэлэг, хүнсний шинжлэх ухаан, мал аж ахуй, газарзүй, ургамал цэцэрлэгжүүлэлт судлал, сэтгэхүйн (сэтгэл судлал), монголчуудын шинжлэх ухааны түүх судлал зэрэг чиглэлээр монгол, хятад эрдэмтдийн эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлжээ. Үүний дотор Монгол улсын 10 орчим эрдэмтэдийн бүтээл хэвлэгдсэн байна.

Эдүгээ “Шинжлэх ухаан” улирал тутмын сэтгүүлийн 2016 оны шинэ дугааруудад эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байгаа тул эрдэмтэн судлаачид та бүхэн өгүүлэл илгээнэ үү.

Өвөр Монголын “Монгол үндэстний шинжлэх ухааны түүх судлах газар” болон “Wenyan Press Agensy” хэвлэлийн газраас эрхлэн буй “Шинжлэх ухаан” улирал тутмын сэтгүүлийн өгүүлэл нь:

шинжлэх ухааны онол, суурь судалгаа, салбар шинжлэх ухаан судлал, хэрэглээний шинжлэх ухааны судлал, байгалын шинжлэх ухааны судлал, монгол үндэстний шинжлэх ухааны түүх судлал болон бусад чиглэлээр эрдэмтэн таны шинэ судалгаа, туршилтын үр дүн, санал бодлыг тусгасан байх

өгүүллийн эхийг файлаар илгээн, хавсралт зураг, график зэргийг зурган файл хэлбэрээр илгээх

өгүүлэл монгол, кирилл, англи, хятад аль үсгээр (хэлээр) байж болнозохиогчийн тухай товч танилцуулга, Е –mail: хаяг, утасны дугаар, фото зурагагуулгын товч хураангуй (Abctract) англи хэлээртүлхүүр үгишлэл зүүлт, ашигласан ном зүй өгүүллийн эцэст (endnot) байх болно.

Өгүүллийг Монгол улсад МУИС-ийн ШУС-ийн Түүхийн тэнхмийн багш Д.Энхцэцэг ( Ph.D), хариуцан indra58@yahoo.com хаягаар хүлээн авч, Монгол улсын ШУА-ын Тэргүүлэгчдийн газар, редакцийн зөвлөлд хэлэлцүүлэн илгээх болно.
Эрдэмтэн мэргэд та бүхэн манай сэтгүүлд өгүүлэл илгээнэ хэмээн хөх хадаг дэлгэн хүндэтгэн урьж байна.

Монгол үндэстний шинжлэх ухааны түүх судлах газар,
“Шинжлэх ухаан” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч доктор Боржигон Ваанчиг
“Шинжлэх ухаан” сэтгүүлийн хариуцлагатай эрхлэгч Хүмүүжилт
Монгол улсад өгүүлэл хүлээн авах хаяг:
МУИС-ийн хичээлийн II байр 205 тоот өрөө, Түүхийн тэнхмийн багш Д.Энхцэцэг (Ph.D)
Е –mail: d.indra58@yahoo.com
Утасны дугаар 99152818

Хуваалцах