ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн нэр, индекс – Гадаад хэлний орчуулга (Араб)
Олгох боловсролын зэрэг: бакалавр
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Мэргэжлийн индекс: 023101
Мэргэжил: Гадаад хэлний орчуулга (Араб)
Мэргэшил: Гадаад хэлний орчуулга (Араб)
Боловсролын зэрэг: Бакалавр
Суралцах хугацаа: 4 жил
Уг хөтөлбөр нь анх 2002 онд БСШУЯ-ны сайдын тушаалаар батлагдсан бөгөөд нийгмийн хөгжил, зах зээлийн шаардлага болон МУИС-ийн хөгжлийн бодлогод нийцүүлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч баг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартыг шинэчлэн сайжруулж ирсэн билээ. Үүнд дараахь хууль, дүрэм журам, бодлогын баримт бичиг, заавар, зөвлөмжийн дагуу өөрчлөлт хийсэн.
Хөтөлбөрийг харъяалал: ШУС Хүмүүнлэгийн салбар Ази судлалын тэнхим
Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт:
Хөтөлбөрийн дэд хорооны нэр: ШУС Хүмүүнлэгийн салбар Ази судлалын тэнхим
PDF ХУВИЛБАРААР ХАРАХ
ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн үндэслэл: Хөтөлбөрийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, төрөөс баримтлах бодлого, МУИС-ийн хөгжлийн бодлого, орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлагатай уялдуулж, өөрчлөн шинэчилж ирсэн. Гадаад, дотоодын ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиуд, эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн судалгаа, туршлагад үндэслэн, өөрийн сургуулийн онцлогт тохируулан, ажил олгогч, төгсөгчдийн судалгаанд суурилан хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн баяжуулж, онол дадлагыг зохистой хослуулсан сургалт явуулснаар мэргэжилтний хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдсэн. Тухайлбал, хэлний мэдлэг болон хэлэхүйн чадварын хичээлийн багц цагийг нэмэгдүүлэх, интеграцчилах болон модульд шилжүүлэх, орчуулах дадлыг нарийсган мэргэшүүлэх зэрэг өөрчлөлтийг хийсэн болно. Түүнчлэн хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүнд суралцагчдын сонгон суралцах багц цаг болон мэргэшүүлэх хичээлүүдийг нэмэгдүүлснээр төгсөгчдийн мэргэжлийн хүрээнд хөрвөх чадвар дээшлэх бодитой боломж бүрдсэн.
Мэргэжлийн зориулалт: Бакалаврын зэрэгтэй төгсөгчид нь Монгол улсын Шинжлэх ухааны академи, судалгааны төв, музей, болон их сургуулиудад эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш зэрэг ажил эрхлэх, мөн түүнчлэн гадаад харилцааны байгууллагад мэргэжилтнээр ажиллах бүрэн боломжтой.
Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага: Эзэмшиж буй мэргэжлээрээ шинжлэх ухааны зохих түвшний мэдлэг, мэргэжлийн чадвар эзэмшсэн, харилцааны соёлтой, хууль журмыг эрхэмлэж нийгмийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн харилцааг мэдрэн ажиллах, сурч боловсрон мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх чадвартай байна.
Нэг: Мэргэжилтний загвар: Дээд боловсролын ерөнхий ба мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг судалж, холбогдох шалгалтуудыг амжилтгай өгч 120 кредит гүйцэтгэсэн, 2.0-оос дээш голч дүнтэй, мэргэшүүлэх хичээлд "С"-ээс дээш үнэлгээ авсан, орчин цагийн Араб хэлээр шинжлэх ухааны болон бусад мэргэжлийн ном зохиол орчуулах, орчуулга хийх чадвартай оюутан нь бакалаврын зэрэгтэй “Араб судлалын мэргэжилтэн”-ний загварыг хангана.
Хоёр: Мэргэжилтний мэдлэг: Орчин цагийн Араб хэл, нэн ялангуяа орчуулга, араб судлалын талаар цогц мэдлэг эзэмшсэн, бие даан судалгаа хийх, асуудал шийдвэрлэх, боловсруулах аргазүйтэй, харилцааны соёлтой, шинжлэх ухааны ололт дэвшил ашиглах, цахим орчинд ажиллах чадвар эзэмшсэн мэргэжилтэн байна.
Хоёр: Мэргэжилтний чадвар: Араб судлалын мэргэжилтний үндсэн чадварыг эзмшсэн, судалгааны арга барилд суралцсан, бие даан хөгжих, өсөж дэвших, хөрвөх чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байна.
• Ажлын байрны тодорхойлолт: Араб хэлний орчуулга, Араб судлалын мэргэжилтэн, боловсон хүчинд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан бакалавр нь шинжлэх ухааны академи, судалгааны төв, их дээд сургуульд ажиллах эрхтэй. Мөн төр болон олон нийт, олон улсын байгууллагад ажиллах бүрэн боломжтой.
Давуу талууд:
Хөтөлбөрийн зорилго: Гадаад хэлний орчуулагч (Араб) хөтөлбөр нь орчин цагийн Араб хэлний зохих (ярих, бичих, орчуулах болон хэлзүйн) төвшний чадвартай, нэн ялангуяа Араб хэлний орчуулагч мэргэжилтэн, боловсон хүчинд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх нь шинжлэх ухааны академи, судалгааны төв, их дээд сургуульд ажиллах эрхтэй. Мөн төр болон олон нийт, олон улсын байгууллагад ажиллах бүрэн боломжтой. Араб хэлний орчуулагчийн онол, арга зүйг эзэмшсэн, өндөр мэдлэг, заах арга, хөрвөх ур чадварыг эзэмшсэн, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, сонголтот, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж хөгжих, цаашид мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
Олгож буй мэдлэг: Гадаад хэлний орчуулагч (Араб)-ын тэнхимийн сургалтын хөтөлбөрөөр суралцаж төгссөн мэргэжилтэн нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
Олгож буй чадвар: Гадаад хэлний орчуулагч (Араб)- хөтөлбөрөөр суралцаж төгссөн мэргэжилтэн нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
Олон улс, орон судлал (Араб)- ын бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулга нь кредит цагаар хэмжигдэх бөгөөд хөтөлбөрийн агуулгыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох одоогийн мөрдөж буй сургалтын төлөвлөгөөг дараах байдлаар боловсруулсан болно.
Мэргэжлийн стандарт: ГХСС-ийн Эрдмийн Зөвлөлийн хурлаар сайшаасан сургуулийн дотоод стандартыг мөрдөж байгаа /2004 он/
Б.1: Мэргэжилтний загвар: Дээд боловсролын ерөнхий ба мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг судалж, холбогдох шалгалтуудыг амжилттай өгч 120 кредит гүйцэтгэсэн, 2.0-оос дээш голч дүнтэй, мэргэшүүлэх хичээлд "С"-ээс дээш үнэлгээ авсан, гадаад хэлээр мэргэжлийн ном зохиол ашиглах чадвартай оюутан нь бакалаврын зэрэгтэй байх шаардлагыг хангана.
Б.2: Мэргэжилтний мэдлэг: Эхний 2 жилд: Араб хэлийг 4 чадвар (сонсох, ярих, бичих, унших болон хэл зүй үгийн сангийн)-ын хүрээнд дэлхийн стандартын зохих түвшинд онол, практикийг хослуулан эзэмшинэ. Монгол үндэстний хийгээд дэлхийн түүх, соёл иргэншил, угсаатны талаарх мэдлэгээ ахисан түвшинд гүнзгийрүүлэн судалж, харь соёлыг судлах суурь мэдлэгтэй болно. Дараагийн 2 жилд: Араб хэлийг онол практикийг хослуулан ахисан түвшинд гүнзгийрүүлэн эзэмшинэ. Хэд хэдэн гадаад хэлийг зэрэгцүүлэн сурах боломжтой. Гадаад хэлийг зэрэгцүүлэн сурах онол, практикийн үндэс, орчуулах, хэлмэрчлэх ухааны үндсэн мэдлэг эзэмшинэ. Нийгэм, улс төр, эрхзүй, сурвалж бичгийн орчуулга хийх дадал, чадвар эзэмшинэ. Аль нэг бүс нутаг, орон, үндэстнийг дагнаж, тухайн бүс нутгийн үндэстний нийгэм соёл, угсаатан зүй, түүх, сурвалж бичгийн талаар судалж, мөн харь соёлыг ойлгох, соёл-иргэншлийг харьцуулах, монгол үндэстний соёл, сэтгэлгээний тухай мэдлэгээ гүнзгийрүүлэн батжуулах, даяаршил болон соёл иргэншлийн чиг хандлагын тухай, Монгол дахь гадаад судлалын суурь мэдлэг эзэмшинэ. Мөн нийгмийн өөрчлөлтийг давж чадах мэдлэгийн үндсийг олгох юм.
Б.3: Мэргэжилтний чадвар: Олон улс, бүс нутгийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй задлан шинжлэх, нийгэм соёл, хүмүүнлэгийн шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг байх. Араб хэл, олон улс судлалын онол практикийн мэдлэгээ шинжлэх ухааны бусад салбарын мэдлэгтэй хослуулан хөгжүүлэх, олон улс, бүс нутаг судлалын асуудлыг бусад салбарын хүрээнд нягт уялдуулан судлах, бусад салбарын үйл ажиллагаанд хэрэглэдэг байх. Араб хэлийг ашиглан мэдлэг, мэдээлэл олж авах, боловсруулах, харьцуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах, илтгэх, харилцаа тогтоох, өөрийгөө таниулах, Араб хэлийг мэргэжлийн үйл ажиллагаанд ашигладаг байх. Багаар хоршин ажиллах, харилцааны болон дипломат соёлтой байх, сонгон суралцсан чиглэлээрээ аль ч байгууллагын үйл ажиллагааны бүх түвшинд ажилладаг байх. Соёлын үнэт зүйлсийг мэдэх, бусад үндэстэн, бүс нутаг болон өөрийн улс орны түүх соёлыг хүндэтгэх, олон соёлын харилцааг ойлгох, өөрийн соёлоор бахархдаг байх. Бодит байдлыг ойлгох, өөрчлөлтөнд зохицож, ирээдүйд хийх зүйлийнхээ талаар эрэл хайгуул хийж, түүндээ өргөн цар хүрээгээр хандаж, ерөнхийд нь бодож шийдвэр гаргах, зорилгоо бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө тууштай байх, шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, тасралтгүй бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх, судалж буй зүйл, эсвэл салбарынхаа цар хүрээг өргөсгөж өөр талаас нь харах, шүүмжлэлтэй байх, мэдлэгээ амьдралдаа болон нийгэмтэйгээ холбож чаддаг байх.
Элсэгч/оюутны эрэлт хэрэгцээ:
Нийгмийн шаардлага: