Гадаад хамтын ажиллагаа

Түүхийн тэнхим нь Кообэ их сургууль (Япон), Индиана их сургуулийн Төв Еврази судлалын тэнхим (АНУ), Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн Түүх соёлын сургууль (БНХАУ), Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын төв (БНХАУ)-тэй бакалавр, магистр, докторын оюутан солилцооны гэрээтэй. Мөн тус тэнхим Пиза их сургууль (Итали), Кообэ их сургуулийн Олон улсын соёл судлалын сургууль (Япон), Отани их сургуулийн Шин буддист судалгааны хүрээлэн (Япон), Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны академи (БНХАУ), Иерусалимын хебрью их сургууль (Израйл), Улс төрийн их сургууль (Тайвань) зэрэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Түүхийн тэнхим нь Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн Эрдмийн хөтөлбөрийг 2012-2015 онд амжилттай хэрэгжүүлж, Индиана их сургуулийн Төв Еврази судлалын тэнхимтэй хамтран сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн.