logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2023-11-28

Дэлхийн философийн өдөрт зориулан “Ардчилсан нийгэм дэх ёсзүйн сорилтууд” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим нь уламжлал болгон зохион байгуулдаг ёсзүйн эрдэм шинжилгээний Х хурлыг “Ардчилсан нийгэм дэх ёсзүйн сорилтууд” сэдвийн дор дэлхийн философийн өдөрт зориулан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.

Орчин үеийн цахимжсан нийгмийн нөхцөлд бидэнд тулгарч буй ёс зүйн олон сорилт дундаас хүний эрх, нийгмийн үнэлэмж, эрх зүйт төрийн асуудалтай огтлолцох ёс суртахууны асуудлуудыг сонгон авч, эрдэмтэн судлаач, мэргэжилтний хүрээнд хэлэлцэн, санал дүгнэлтээ бодлого боловсруулагч, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд энэ жил “Ёс зүй ба эрх зүй”, “Ёс зүй ба шашин”, “Ёс зүй ба үнэлэмж” гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд 13 илтгэлийг хэлэлцэв. Хувь хүний хийгээд нийт нийгмийн үйлдлийг чиглүүлэх, үнэлэмжийн чиг баримжааг судлах, “бүтээх”-д чухал үүрэг гүйцэтгэдэг болохынх нь хувьд эдгээр талбарыг ёс зүйтэй зэрэгцүүлэн онцолсон болно.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Нийтийн удирдлагын тэнхим,  Нийтийн эрх зүйн тэнхим, Ховд аймаг дахь сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхим, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим, АШУҮИС-ийн Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим, Ерөнхий эрдмийн тэнхим, Эх барихуй, эх хүүхдийн сувилахуйн тэнхим, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхим, СЭЗИС-ийн Суурь шинжлэх ухааны тэнхим, ҮБХИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхимийн төлөөлөл оролцлоо.

Тус хурлаар Нийгмийн ёс суртахуун хэмээх ойлголтын хэрэглээ ба онолын эрэл хайгуул, Ёсзүйн судалгаа, сурталчилгааны аргазүйд холбогдох зарчим, Хоруу чанар бүхий илэрхийлэмж хэрэглэхгүй байх нь иргэнлэг үйлдэл мөн, Хувь хүний ёс суртахууны шийдвэр гаргалтыг аналитик психологийн үүднээс шинжилсэн нь, Үе хоорондын үнэт зүйлийн ялгаа, Эс, эд, эрхтний донорын тухай ёсзүйн асуудлууд Ёс суртахууны хэм хэмжээ ба эрхзүйн хэм хэмжээ, тэдгээрийн харилцан холбогдох асуудалд, Лон Фуллер: эрхзүйн дотоод ёс суртахуун, Исламын шашин дахь ёс суртахууны чиг үүрэг, ач холбогдол, Исламын шашны “үзгэн жихад” эсвээс “үзгээр үйлдэх жихад” хэмээх ойлголтын тухай, Алс ирээдүйчлэх үзэл ба био-анагаахын ёсзүй: автономи, Ёсзүйн хэм хэмжээ болон эрх зүйн хэм хэмжээн дэх огтлолцлын асуудалд, Ёс суртахуун нь хуультай хамсах уу: ёс суртахуун ба хуулийн зааг гэсэн илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль