Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны сургууль, хүмүүнлэгийн Ухааны салбар
Философи, шашин судлалын тэнхим
“Цэцэн мэргэнийг эрхэмлэх нь”
сэдэвт оюутны эрдэм шинжилгээний цахим хурлын удирдамж
Өнөөдөр дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлийн бэрхшээлтэй нүүр тулж, зорилго, ухамсраараа оршин буй ертөнц болоод бие биенээ хүндэтгэх, ухаалаг амьдрах үзэл санаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа билээ. Энэ цаг үед оюутан залуусынхаа сэтгэлгээг сорих, нөхцөл байдлыг давуу тал болгон ажиллахад чиглүүлэх зорилгоор цахим эрдэм шинжилгээний хурлыг философи, шашин судлалынхаа нийт оюутнуудын дунд зохион байгуулах гэж байна. Сонгох сэдэв нээлттэй.
- Эрдэм шинжилгээний хурлын зорилго:
- Философи, шашин судлалын хөгжилд оруулах оюутны судалгааны ажлын vр дvнг дээшлvvлэх,
- Оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд сургах, практик дадлага олгох, бие даан суралцах чадвар эзэмшүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг нь дээшлүүлэх явдал болно.
2. Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах журам:
- Хуралд оролцох оюутнууд илтгэлээ 2020 оны 4-р
сарын 30-ны дотор доорхи цахим шуудангаар ирүүлнэ.
- Хуралд оюутнууд хамтарсан болон
ганцаарчилсан байдлаар оролцож болно.
3. Шалгаруулах хугацаа:3
- Илтгэлийн материалыг файлаар 2020 оны 4-р
сарын 30-ны 17 цаг хүртэл хугацаанд хүлээн авна.
- Шалгаруулалт 2020 оны 5-р
сарын 11-нд хийгдэн дүнг МУИС-ын цахим хуудаснаа
байршуулна.
4. Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
- Шинэлэг санаа, шийдэл
- Судалгаа, шинжилгээний арга зүй эзэмшсэн
байдал
- Ашигласан, судалсан материал
- Хэл найруулгын алдаагүй байх
5. Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага:
- Эрдэм шинжилгээний илтгэлийн сэдэв
философи, шашин судлалын хүрээнд байна.
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил,
үндсэн хэсэг, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан А4
хэмжээтэй 7-10 хуудсанд багтсан байна.
- Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр
хуудасны дээд, доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3.0 см зайг үлдээж
бичнэ.
- Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх
ба мөрүүд хоорондоо 1.5 sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн
бичигдэнэ.
- Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд
багтааж бичнэ.
- Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ.
Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг,
нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
- Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном,
зохиолын нэрсийг дугаарлана.
- Илтгэлд ишлэл зүүлт авсан байна.
- Удирдагчтай байна.
6. Шагнал, урамшуулал:
-Тэргүүн байр – 1. Өргөмжлөл, дурсгалын зүйл
–
Дэд байр – 1. Өргөмжлөл, дурсгалын зүйл
–
Гутгаар байр – 1. Өргөмжлөл, дурсгалын
зүйл
Холбоо барих утас:
Утас:
77307730-2220, 99003188, 88820660
E-mail: oyungerelnum@gmail.com, munkhjavkhlanb@gmail.com