Гэр бүлийн ёс зүйн асуудал
сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж
МУИС-ийн ШУС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС-ийн НХУС, ШУТИС-ийн БХУС, МУИС-ийн Философийн салбар төгсөгчдийн холбоо хамтран 2014 оноос эхлэн жил бүр ёс зүйн сэдвээр улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирснээс тус хурал 7 дахь нь болно.
Монгол төдийгүй дэлхий дахинд, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, философи, хүний эрх зэрэг мэдлэгийн бүхий л салбарт шийдвэрлэх, эргэцүүлэх шаардлагатай ёс зүйн асуудлууд улам бүр шинээр гарч ирсээр байна. Бидний санаачлан зохион байгуулж буй ёс зүйн хурлуудаас гарч буй зөвлөмж, судлаачдын чухал санааг бодит амьдралд, сургалт судалгаанд ч нийцүүлэн хэрэгжүүлэх, үнэлэх хэрэгцээ байгаа билээ. Өнөөдөр Монголд нийгмийн шилжилт, үзэл санааны өөрчлөлт нийгмийн бүхий л хүрээнд ёс зүйн хэрэгцээ шаардсан эмзэг асуудлуудаар дүүрэн буйг бид харж байна. Иймээс бид энэ удаагийн хурлаа дараах чиглэлд тулгуурлан хийхээр зорилоо. Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, хүүхдийн бие бялдар, сэтгэц, оюун санааны эрүүл байдал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг холбогдох асуудлаар төрийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгаа эрхэлдэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, багш нар, төрийн бус байгууллагын төлөөлөл хамтран асуудлыг хэрхэн үр дүнтэй шийдэх, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахад оршино.
П. Хуралд хэлэлцэх асуудлын үндсэн чиглэл:
Бодлого боловсруулах түвшинд:
Орчин үеийн гэр бүлд тулгамдаж буй ёс суртахууны асуудлууд
Уламжлал, соёл, шинэчлэлийн тухайд:
Дээр дурдсан сэдвүүдийн дагуу та бүхэн эргэцүүлж, эрдэм судлалын үйл ажиллагааны үр бүтээлээ бидэнд ирүүлэхийг урьж байна.
Ш. Илтгэлийн бичлэгт тавигдах шаардлага:
IY.Илтгэл, мэдүүлэг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогчдын мэдүүлэг, илтгэлийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны дотор prs.num42@gmail.com цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.
Мэдүүлэг
Овог нэр |
Илтгэлийн сэдэв |
Эрдмийн зэрэг, цол |
Ажлын газар |
Е-майл хаяг |
Холбоо барих утас |
Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр: 2020 оны 11 сарын 24
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч: