Монголын Эмнести Интернэшнл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс ЮНЕСКО, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимтэй, ШУТИС-тай хамтран зохион байгуулж буй
“ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ”
Философийн улсын XV олимпиадын удирдамж
Үндэслэл: Байгаль орчны доройтол, экологийн тэнцвэрт бус байдал нэг улс үндэстний асуудал биш, дэлхий нийтийн асуудал болох нь улам тод томруунаар мэдрэгдсээр буй өнөө үед хүн төрөлхтөнд үнэт зүйлийн чиг баримжаагаа дахин тодорхойлох, өдөр тутмын дадал зуршлаа эргэж харах, техник технологийн дэвшилд найдах бус харин хэрхэн зохистойгоор хэрэглэх тухай эргэцүүлэх, аливааг цогцоор харж, хариуцлагатай алхмуудыг тасралтгүй хийх шаардлага тулгарч байна. Иймээс ч зөвхөн байгаль орчны төдийгүй эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, хүний эрх, сэтгүүл зүй, хэл шинжлэл, ёс зүй, эрх зүй зэрэг салбар дундын шинжтэй, холбогдох асуудлыг нь шийдэхийн тулд цогц бодлого, ухаалаг үйлдэл, тогтвортой хандлагыг шаардагддаг дэлхий нийтийн сэдэв болох “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ”-ийг онцлов.
Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бид бүгдэд тулгарч буй сорилтуудад холбогдох ёс зүйн, тухайлбал хүрээлэн буй орчны ёс зүйн асуудал улс төрийн философи болон хүний эрхийн үндсэн зарчмуудтай хэрхэн холбогдож буйд оюутнуудын санаа бодлыг чиглүүлэн ухааны цэцийг сориход энэхүү ХV олимпиадаа зориулж байна.
Агаарын хэм нэмэгдэх, цаг агаар огцом өөрчлөгдөх, мөнх цаст оргилууд хайлах, биологийн төрөл зүйл хорогдох, ус хомсдох зэрэг нь зөвхөн хэсэг газрын экологийн асуудал бус “хамтын” асуудал болохыг олж харах, улмаар арга зам, гарц гаргалгааг эрэн хайх, холбогдох бодлого шийдвэрт анхаарал хандуулан, нухацтай эргэцүүлэх, бүтээлч үндэслэл дэвшүүлэх, шалтгаан холбоог илрүүлсэн дүгнэлт гаргах, асуудалд хариуцлагатай, мэдрэмжтэй хандах, бие даан шийдвэр гаргахад суралцахад туслах зорилготой болно.
ОЛИМПИАДЫН ДААЛГАВАРТ АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ
Хамрах хүрээ: Олимпиадад их, дээд сургуулийн философийн хичээл судалж буй болон судалсан оюутан оролцоно.
Үр дүн:
Оролцох багийн бүрэлдэхүүн: Удирдагч багш болон 5 оюутнаас бүрдэнэ. Багийн бүрэлдэхүүнд өмнөх жилүүдэд Философийн хичээл судалсан 2-оос илүүгүй оюутан орж болно. Өмнөх удаагийн олимпиадын оролцогч дахин оролцохгүй.
Олимпиад болох хаяг, огноо: МУБИС-ийн Б байрны 3 давхарт 311 тоот зааланд, 2023 оны 11 дугаар сарын 25-ны Бямба гаригт.
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛБЭР
Медиа бэлтгэх, эссэ бичвэр, тест ажилбар, фото зураг, философийн эх бичиг, кино бүтээлээс философи утга санааг тайлбарлах, тохиолдол жишээ шинжлэх.
БАГУУДЫН ШАЛГАРУУЛАЛТ 2 ҮЕ ШАТТАЙ ЯВАГДАНА.
I шатны шалгаруулалт:
Тавигдах шаардлага:
Эдгээр дөрвөн даалгавраар авсан онооны нийлбэрээр шалгарсан багууд дараагийн шатанд оролцоно.
II шатны шалгаруулалт:
БАЙР, ШАГНАЛ
Багийн шагнал:
I байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Оролцогчдын шагнал:
БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ
Багууд нь 2023 оны 11-р сарын 09-өөс 16-ны хооронд МУБИС-ийн Б байрны 3 давхарт 308 тоот өрөөнд ирж бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
Фото зураг нь өгөгдсөн сэдвийн дагуу, (60*40 харьцаатай гадна хүрээ, доторх зураг нь 50*30-ын харьцаатай байна. Доод буланд нэр юм уу товч талбар оруулна.)
Медиа нь дуу, дүрсний шаардлага хангасан байна.