МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 4 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Хуралд философи, шашин судлал, улс төрийн хөтөлбөрийн оюутнууд оролцож нийт 9 илтгэл хэлэлцүүлснээс шүүгчдийн шийдвэрээр дараах илтгэлүүд байр эзлэв:
О.Мөнгөнсор удирдагчтай философийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан О.Буянжаргал “Эмэгтэй бичиглэл, эмэгтэйчүүдийн бичих тухай Хелен Сиксү болон Виржиниа Вүүлфийн үзэл санааг харьцуулах нь” сэдэвтэй илтгэлээр тэргүүн байр; Б.Дагзмаа удирдагчтай философийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Г.Мөнхбаатар “Философи дахь цаг хугацааны тухай асуудал: А.Бергсон” илтгэлээр хоёрдугаар байр; О.Бумдарь удирдагчтай философийн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Ж.Доржпүрэв “Ж.Ж. Фрейзерийн симпатик домын ангиллаар хүүхэд өсгөхтэй холбоотой монголчуудын зарим домыг авч үзсэн нь” сэдвээр гуравдугаар байр тус тус эзэллээ.