Философи, шашин судлалын тэнхимийн ахисан түвшний эрдэм шинжилгээний хурлын удирдамж
Хурлын зорилго:
Философи, шашин судлалын тэнхимийн ахисан түвшний хөтөлбөрт суралцагчдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, судалгааг эрчимжүүлэх, судалгааны арга зүйд суралцах, туршлага солилцох, шалгарсан илтгэлийг Бүрэлдэхүүн сургуулийн болон МУИС-ийн ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэхэд оршино.
Илтгэгч өөрийн зэргийн судалгаанд сонгосон сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажил, үр дүнгээс илтгэх нь зохимжтой.
Илтгэлд тавигдах шаардлага:
Илтгэлийг МУИС-ийн магистр, докторын судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журмын Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага, Судалгааны ажлын хэлбэржүүлэлт гэсэн хоёр, гуравдугаар хэсгийг баримтлан бичнэ. https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM_magistr_doctor_sudalgaanii_ajliin_urdun_juram.pdf
Илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд:
Илтгэлийг хүлээн авах хаяг: Prs@num.edu.mn
Илтгэлийг ирүүлэх хугацаа: 2023 оны 4-р сарын 18-ны өдрийн 18.00 цаг хүртэл
Эрдэм шинжилгээний хурал: 2023 оны 4-р сарын 20-ны өдрийн 13.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439 тоот өрөөнд болно.
Холбоо барих утас: 88152452, 88820660, 89830213