
“Ёс зүй бол амьдрах урлаг мөн” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн бакалаврын төвшний оюутнуудын дунд “Ёс зүй бол амьдрах урлаг мөн” эсээ бичлэгийн уралдаан зарлагдаж, дүнгээ гаргалаа. Ёс зүй бол амьдрах урлаг болох талаар оюутнууд хэрхэн ойлгож байгааг танин мэдэх, оюутан ёс суртахуунлаг амьдрахын утга учрыг ухааран, энэ талаар зохих мэдлэг, чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус уралдаанд:
- Тэргүүн байрыг ХЗС-ийн 5-р төвшний оюутан Б.Даваасүрэн
- Дэд байрыг ШУС-ийн ХУС-ын Шашин судлалын 4-р төвшний оюутан Д.Ринчендорж
- Гутгаар байрыг ШУС-ийн НУС-ын Сэтгэл судлалын 3-р төвшний оюутан Т.Туул нар тус тус эзэллээ.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлье.