Жил бүр уламжлал болон зохиогддог Философи, шашин судлалын салбарын оюутны эрдэм шинжилгээний энэ удаагийн хурал ”Оршихуй бол предикат биш” гэсэн ерөнхий сэдвийн дор 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Салбарын оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын vр дvнг дээшлvvлэх, эрдэм шинжилгээний ажилд сургах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжих, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, илтгэх, онолын мэдлэгээ хэрэглэх болон бичгийн ур чадварыг нь ахиулах зорилготой тус хуралд:
– Тэргүүн байрыг “Кьеркегор, Ницще нарын субъектив онтологиос постмодернист релятивизм руу” сэдэвт илтгэлээрээ Философийн III төвшний оюутан Б.Пүрэвнамжил, Ц.Бумнаран нар,
-Дэд байрыг “Алшаа Лхарамба Агваандандарын <Суртгаал хүмүүнийг засагч баясахуй хурим хэмээх оршвой> зохиол дахь ёс суртахууны үзэл, түүний ач холбогдол” сэдэвт илтгэлээрээ Философийн III төвшний оюутан Э.Хишигжаргал,
– Гутгаар байрыг “2 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг 30 минутаас ТВ 6-гийн <Улаан бал> нэвтрүүлэгт оролцсон доктор С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын формал бус алдааг шинжлэх нь” сэдэвт илтгэлээрээ Философийн II төвшний оюутан Э.Амарзолбоо нар тус тус эзэллээ.
Илтгэлээ хэлэлцүүлсэн оюутнууддаа цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Зохион байгуулах комисс