logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Их семинар
    • Төсөл судалгаа
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ
✕

Доктор (Sc.D), профессор  Нацагийн Хавх, доктор (Sc.D), профессор  Должинсүрэнгийн Баттөмөр нарын эрдэм шинжилгээний өгүүллийн өвийг эмхэтгэн хэвлүүллээ

Монгол судлалын хүрээлэнгээс “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал бүтээлийг Монгол Улсын Их Сургуулийн ахмад эрдэмтэн, профессор багш нарын эрдмийн өвийг түгээх зорилгоор, 2017 оноос эхлэн эрхлэн хэвлүүлсээр ирсэн билээ. Хүндэт багш нарынхаа эрдэм судлалын үр шимийг үе үеийн судлаачдад хүргэх түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээсэн доктор (Sc.D), профессор Нацагийн Хавх, доктор (Sc.D), профессор Должинсүрэнгийн Баттөмөр нарын эрдэм шинжилгээний өгүүллийн өвийг эмхэтгэн хэвлүүллээ.

МУИС-ийн нэгэн үеийн төлөөлөл болох эрдэмтэн багш нарын бүтээлийн нээлт 2024 оны 12 сарын 23-ны өдөр МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд боллоо.

Нацагийн Хавхын “Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны онол, практикийн асуудлууд” хэмээх эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийг, профессорын удирдсан ууган доктор, профессор Р.Дарьхүү болон дэд профессор Г.Эрдэнэбаяр нар хянан тохиолдуулсан аж.

Должинсүрэнгийн Баттөмөрийн “Онолын философийн асуудлууд: Логик, эпистемологи, шинжлэх ухааны философи, математикийн философи” хэмээх эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийг мөн профессорын удирдсан анхны доктор шавь профессор М.Отгонбаяр эмхэтгэн, хянан тохиолдуулжээ.

Эрхэм багш нарынхаа оюуны охь шимээс ахин хүртэж, талархан хүндэтгэж, санагалзан дурсах номын хур буусан энэ үйл ажиллагаанд тэдний нэг үеийн хамтран зүтгэгч эрдэмтэн багш нар, шавь нар оролцлоо.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Зарлал

  • 0
    Философи, Шашин Судлал Сэтгүүлийг цахимаар унших боломжтой боллоо
    January 20, 2025

ЧУХАЛ ХОЛБООС

Захиа шалгах
Sisi мэдээллийн систем
МУИС Элсэлт
Номын сан
Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль