“Монголын бурхны шашин судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол Судлалын Холбоо хамтран “Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын хурлыг 2024 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуган, МУИС-ийн Номын сангийн өргөөнөө зохион байгуулна.
Монгол нутагт бурхны шашин дэлгэрэхдээ монголчуудын түүх, соёл, төрт ёс, философи сэтгэлгээнд гүнзгий нөлөөлж, сүм хийд, лам хувраг, дэг жаяг, зан үйлийн онцлог бүхий “Монголын бурхны шашин” болж хөгжсөн юм. Тиймээс монголын бурхны шашин нь шашин судлал, буддын судлал, монгол судлалын хүрээнд тал бүрээр судлагдан хөгжиж байна.
Энэхүү хурлаар монголын бурхны шашныг судалдаг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, сурталчилан таниулах, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих, монголын бурхны шашин судлалын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцэх юм.
Хуралд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ, АНУ, БНПУ, БНСУ, БНУАУ, Швейцарь, Япон, Тайланд зэрэг 11 улсын 60 гаруй эрдэмтэн, судлаач Mонгол дахь буддын мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа; Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа; Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгаа; Mонголын бурхны шашны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа гэсэн дөрвөн салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлнэ.
Дэлгэрэнгүйг https://sites.google.com/view/studyofmongolianbuddhism