logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • БИДНИЙ ТУХАЙ
    • Багш ажилтнууд
    • Түүх
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Философи, шашин судлал сэтгүүл
    • Эрдэм шинжилгээний хурал
    • Их семинар
    • Ном, гарын авлага
  • МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
    • Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа
    • Уралдаан, Тэмцээн, Тэтгэлэг
    • Тэнхимийн 60 жилийн ой
    • Бусад
  • СУРГАЛТ
    • Философи
    • Шашин судлал
    • Хос болон хавсарга хөтөлбөр
    • Философийн магистр
    • Шашин судлалын магистр
    • Философийн доктор
    • Шашин судлалын доктор
✕
2024-03-13

МУБИС-ийн нийгмийн ухааны тэнхимийн багш Ж.Отгонбаяр “Домог зүйн сэтгэлгээ” сэдвээр лекц уншлаа

МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимийн урилгаар МУБИС-ийн нийгмийн ухааны тэнхимийн багш, философич Ж.Отгонбаяр “Домог зүйн сэтгэлгээ” сэдвээр 2024 оны 3 сарын 7-ны өдөр нээлттэй лекц уншив. Лекцэнд Философи, шашин судлал, түүх, утга зохиол судлал болон сонирхсон багш, оюутнууд оролцов.

Профессор Ж.Отгонбаяр нь домог зүйн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд тухайлбал, “Алтан гишүү,” “Бүтцийн антропологи,” “Онго шүтлэг ба хорио цээр” зэрэг олон чухал бүтээлийг орчуулан гаргасан юм. Хамгийн сүүлд тэрээр “Софило” цувралын X дугаарт Ж.Ж.Фрэзeрийн “Домог зүйн хүн судлал” номыг орчуулан гаргасан юм. Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл уг орчуулгын бүтээлийн редактораар ажилласан байна.

Лекцэд оролцсон багш, оюутнууд домог гэж юу болох, хүн төрөлхтний сэтгэлгээ, түүхэнд домгийн гүйцэтгэсэн үүрэг, орчин үед домог болон домгийн сэтгэлгээ хэрхэн оршиж байгаа зэрэг сэдвээр асуулт дэвшүүлж, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Эрдэм шинжилгээний сэтгүүл


Философи, шашин судлал сэтгүүл

Манай тэнхим эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, шинэ бүтээлийг нийтийн хэрэглээ болгох зорилгоор олон улсын ISSN:2220-959X дугаартай “Философи, шашин судлал” давхар хянан магадлагаа хийдэг эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг.

Хэрэгтэй холбоос

  • SISi мэдээллийн систем
  • МУИС Элсэлт
  • Номын сан
  • Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

  • Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Завхан сургууль
  • Эрдэнэт сургууль
  • Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

  • Төрийн байгууллагууд
  • Шинжлэх ухааны академи
  • Боловсролын хүрээлэн
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

МУИС, Хичээлийн хоёрдугаар байр, 206, 237 тоот

  • Цахим шуудан: num.philosophy@gmail.com
  • Фейсбүүк хуудас: Department of Philosophy and Religious Studies, NUM
© 2025 МУИС, Шинжлэх ухааны сургууль