
Зорилго: Философи, шашин судлалын бакалаврын түвшний оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, тэдний бие даан суралцах чадварыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны үр дүнгээ олон нийтэд тайлбарлан танилцуулах дадал олгоход оршино.
Бүтээл ирүүлэх: Философи, шашин судлалын мэргэжлийн хөтөлбөрт суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг хүлээн авна. Бусад хөтөлбөрийн сонирхсон оюутан оролцож болно.
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх бүтээл нь 3000 үгээс хэтрэхгүй, 15 минутад багтаан илтгэхүйц байвал зохино.
Бүтээл хүлээн авах хугацаа:
Эрдэм шинжилгээний хуралд оролцох оюутан илтгэлээ 2024 оны 4 дүгээр сарын 13-ны 22:00 цагаас өмнө nyamsuren.ts@num.edu.mn цахим шуудангаар ирүүлнэ.
Шалгаруулах явц:
Бүтээлийг шалгаруулах үйл явц дараах үе шаттай. Үүнд:
Нэг. Эхний шалгаруулалтыг тэнхимийн комисс 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хийж, дүнг тухайн өдрийн 18:00 цагт оюутнуудад имэйлээр мэдэгдэнэ.
Хоёр. Эхний шатнаас шалгарсан илтгэл хоёр дахь шат буюу Тэнхимээс зохион байгуулах Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Оюутны эрдэм шинжилгээний Хурал 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14:20 цагаас хичээлийн II байр 220 тоот өрөөнд болно.
Гурав. Тэнхимээс шалгарсан илтгэл ХУС-ын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
Бүтээлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
- Шинэлэг санаа, шийдэл (10 оноо)
- Судалгааны ажлын үр дүн, ач холбогдол (20 оноо)
- Судалгаа, шинжилгээний арга зүй эзэмшсэн байдал (30 оноо)
- Ашигласан, судалсан материал (10 оноо)
- Хэл, найруулгын алдаагүй байх (10 оноо)
- Илтгэх ур чадвар (10 оноо)
- Сэдвийг эзэмшсэн байдал (5 оноо)
- Асуултад хариулсан байдал (5 оноо)
Бүтээлд тавих форматын шаардлага:
- Бүтээлийн эхэнд сэдэв; зохиогчийн овог, нэр; суралцаж буй салбар, түвшин; удирдагч багшийн овог нэр, цол, зэргийг бичих;
- Бүтээл нь түлхүүр үг, товч агуулгатай байх бөгөөд бүтээлийн эхэн хэсэгт байрлана;
- Товч агуулгыг (аbstract) 6-10 өгүүлбэрт багтаан бичих;
- Эшлэл, ном зүйг APA загвараар хийх;
- Бүтээлд төвд, хятад, араб, япон, солонгос зэрэг үсгээр бичсэн нэр томьёо байгаа тохиолдолд тухайн нэр томъёог латин галигийн хамт хаалтанд дагалдуулах ба гадаад нэр томъёог аль болох монгол хэлэнд орчуулж хэрэглэсэн байх;
- Үсгийн фонт: Microsoft Word программ дээр Times New Roman байх;
- Үсгийн хэмжээ: 12
- Мөр авалт: Single
- Догол мөр: 5 нэгж \tab\
- Бүтээлийн хэмжээ: А4 форматаар 2000-3000 хүртэл үгтэй
- Зургийг JPG ба TIFF форматаар, диаграммыг Microsoft Excel дээр үйлдэх;
- Зураг хавсаргасан бол зураг нь тайлбартай байхаас гадна зургийн эх сурвалжийг заасан байх;
Шагнал, урамшуулал:
- Тэргүүн байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
- Дэд байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
- Гутгаар байр – Өргөмжлөл, дурсгалын зүйл
Холбоо барих хаяг:
- Утас: 77307730-2220
- Имэйл: nyamsuren.ts@num.edu.mn