Хөтөлбөрийн танилцуулга

“НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ” ХӨТӨЛБӨР

 Хөтөлбөрийн нэр: Нягтлан бодох бүртгэл

Хөтөлбөрийн индекс: 041101

Олгох боловсролын зэрэг: Бизнес ба удирдахуй, Нягтлан бодох бүртгэл, бакалавр

Хөтөлбөрийн тодорхойлолт: Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэргийн боловсролын агуулга нь төгсөгчдөд төрийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагууд, санхүү, татвар, хяналт, даатгалын төв орон нутгийн албад, сургалт эрдэм шинжилгээний байгууллагад санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, сургалт, судалгааны чиглэлээр ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, чадамж эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

 Хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүн (оюутны эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж): Олон улсын стандартад нийцсэн онолын болон практик мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдээллийн технологийг ашиглан бүртгэл-санхүүгийн мэдээллийг бүрэн боловсруулах чадвартай, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн зорилтууд нь:

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн болон удирдлага, зохион байгуулалтын оновчтой орчинг бий болгох
  • Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, улам бүр төгөлдөржүүлэх
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүхий л нөөц (санхүү, хүмүүн капитал, материаллаг бааз)-өөр хангах, түүнд баримтлах менежментийг улам бүр боловсронгуй болгох
  • Сургалт, судалгаа, практикийн уялдааг бий болгох

Хөтөлбөрийн харъяалал: МУИС-ийн Орхон сургуулийн хөтөлбөрийн дэд хороо

Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт: “Дээд боловсролын тухай” Монгол улсын хуульь, Монгол улсын БШУ-ын сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглээл, индес батах тухай” А/78 тоот тушаал, БШУ-ны сайдын 2014 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн “Дээд боловролын бакалаврын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрт тавигдах нийтэг шаардлага батлах тухай” А/174 тоот тушаал, БШУ-ны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Оюутан элсүүлэх журам батлах тухай” А/79 тоот тушаал, МУИС-ийн захирлын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “МУИС-ийн хөтөлбөрийн хорооны түр журам батлах тухай” А/55 тоот тушаал, МУИС-ийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн “Хөтөлбөрийн хорооны түр журмын заавар батлах тухай” А/172 тоот тушаал, МУИС-ийн Орхон сургуулийн хөтөлбөрийн дэд хорооны шийдвэр, МУИС-ийн Хөтөлбөрийн Ерөнхий хорооны шийдэрээр тус тус зохицуулагдана.

Хөтөлбөрийг хариуцах нэгж, захирал, харилцах хаяг: МУИС-ийн Орхон сургууль, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч

Нэр:  Л.Баасандорж

Албан тушаал, эрдмийн зэрэг: Ахлах багш, магистр

И-мэйлbaskal88@yahoo.com

Утас: 9905-5703

Ажлын хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Оюутны гудамж-4,

МУИС-ийн Орхон сургууль