Хөтөлбөрийн танилцуулга

Бакалавр зэрэгтэй, 4 жилийн хугацаатай хөтөлбөр:
Бизнес ба удирдахуй
  1. Менежмент
1,1. Бизнес менежмент
  1,2. Хүний нөөцийн менежмент
  1,3. Үйлдвэрлэлийн менежмент
2. Маркетинг
2,1. Маркетинг
2,2. Зар сурталчилгаа
Магистрийн, 2,5 жилийн хугацаатай хөтөлбөр:
  Менежмент
  1. Судалгааны
2. Мэргэжлийн

Төгсөлтийн дараах ажил эрхлэлтийн боломжит нөхцөлүүд:

1.Маркетингийн  чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хувийн өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн захиргааны болон төсвийн байгууллагууд, ашгийн бус байгууллагуудад мэргэжлийн дагуу ажиллах боломжтой. Тухайлбал: маркетингийн менежер, маркетингийн хэлтсийн дарга, борлуулалтын менежер, үнийн менежер, олон нийтийн харилцааны менежер, зар сурталчилгааны менежер, маркетингийн судалгааны менежер, их дээд сургуульд маркетингийн багш, судлаач, төрийн байгууллагуудын эдийн засгийн чиглэлийн хэлтэс, тасгуудад мэргэжилтэн гэх мэт.

2.Менежмент чиглэлээр төгсөгч нь төрийн болон бизнесийн байгуулагын аль ч түвшинд удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт,  хяналт чиглэлээр ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн стратегич менежер, эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагад сургалт судлагааны чиглэлээр ажиллах боломжтой.