Тэнхимийн эрхэм зорилго:
Үндэсний болон олон улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн өндөр мэргэжил боловсрол бүхий манлайлагч менежер мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Товч түүх:
2001-2002 оны хичээлийн жилд “Эдийн засгийн тэнхим” нэртэйгээр анх байгуулагдсан ба 2003 оноос “Менежментийн тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус тэнхим нь 2001 оноос Бизнесийн менежмент мэргэжлээр, 2003 оноос Аялал жуулчлалын менежмент, 2010 оноос Маркетингийн менежмент, Уул уурхайн менежмент мэргэжлээр бакалаврын өдрийн ангийн элсэлт авч эхэлсэн.
2005-2015 оны хооронд Бизнесийн менежмент мэргэжлээр нийт 357 оюутан, 2007-2013 оны хугацаанд аялал жуулчлалын менежмент мэргэжлээр 70 гаруй оюутан, 2010-2016 оны хооронд Уул уурхайн мэргэжлээр 52 оюутан, 2010-2015 оны хугацаанд Маркетингийн менежмент мэргэжлээр 30 гаруй оюутан нийтдээ 2005-2016 оны хооронд 500 аад мэргэжилтэнг бэлтгэн Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байна.
Манай тэнхимийн нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байраар хангагдаад байгаа ба сүүлийн 5 жилийн ажил эрхлэлтийн судалгааг харахад мэргэжлээрээ төрийн болон бизнесийн байгууллагад нийт төгсөгчдийн 43% нь, үргэлжлүүлэн гадаад дотоодод сурч `QWбайгаа 12%, их дээд сургуулийн багш болон ЭШ-ний байгууллагад 16% нь, мэргэжлийн бус гадаад, дотоодын салбарт 20%, огт ажил эрхлээгүй 11% нь, ажил эрхэлж байгаа нь тодорхойгүй 8%-тай байна.
Өнөөгийн байдал:
Менежментийн тэнхимд 2016-2017 оны хичээлийн жилд Бизнесийн менежмент мэргэжлээр 46, Маркетингийн менежмент мэргэжлээр 23 нийт 69 оюутан суралцаж байна. Тэнхимийн дэргэд мэргэжлийн чиглэлийг дэмжсэн, оюутныг хөгжүүлэх зорилготой “Нэгэн зүгт” клуб ажилладаг бөгөөд тэнхимийн багш нар, клубын тэргүүлэгч гишүүд санаачлан тэнхимийн оюутнуудын компьютер, мэдээллийн технологийн мэдлэгийг сайжруулах, англи хэлний мэдлэг олгох богино хугацааны сургалтуудыг явуулж оюутнуудынхаа ажлын байранд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Тэнхимийн багш нар “Маркетер”, “Оюутан – хөгжлийн төв” мэргэжлийн дугуйлангуудыг ажиллуулан судалгаа хийх, төсөл бичих, илтгэх чадвараа хөгжүүлэх, харилцааны соёлын сургалтанд хамруулах замаар хувь хүнийг чадваржуулахад анхаарч ажилладаг болно. Мөн тэнхимийн багш оюутнуудын спорт, урлагын арга хэмжээ, Монгол уламжлал ёс заншилын уралдаан тэмцээн, бусад мэргэжлийн болон хөгжөөнт тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ажилладаг.
Тэнхимийн багш төгсөгчид хамтран суралцаж буй оюутнуудыг дадлагын баазаар хангах, ажлын байранд зуучлахаас гадна оюутнуудаа Улсын Менежментийн олимпиад, Маркетингийн олимпиад, Хүний нөөцийн олимпиадуудад оролцуулснаар ажил олгогчидтой тогтоох харилцаа холбоог өргөжүүлж байна.
Багшлах бүрэлдэхүүн:
1 |
Н.Цэрмаа
Тэнхимийн эрхлэгч, маркетингийн багш |
1994 онд МУИС-ийн ЭЗСЭШХ-г “Худалдааны эдийн засагч-зах зээл судлаач” мэргэжлээр төгссөн, тус сургуульд 15 дахь жилдээ ажиллаж байна. |
2 |
Д. Болоржаргал
Менежментийн багш |
2011 онд МУИС-ОС-ийг “Бизнесийн удирдлагын менежер” мэргэжлээр төгссөн, тус сургуульд 5 дэх жилдээ ажиллаж байна. |
3 |
Д.Мөнхжаргал Менежментийн багш | 2001 онд “Идэр” дээд сургуулийг “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр төгссөн, тус сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байна. |
4 |
Ш.Одончимэг Менежментийн багш | 2004 онд ШУТИС-КТМС “Төрийн захиргааны менежмент” мэргэжлээр төгссөн, тус сургуульд 6 жилдээ ажиллаж байна. |
5 |
Д.Сансар
Менежментийн багш |
2004 онд ХААИС-ЭЗС-ийг “Эдийн засагч-менежер” мэргэжлээр төгссөн, тус сургуульд 11 дэх жилдээ ажиллаж байна. |
6 |
Ц.Цэцэгмаа
Менежментийн багш |
2000 онд ХААИС-ийг “Эдийн засагч-менежер” мэргэжлээр төгссөн, тус сургуульд 5 дах жилдээ ажиллаж байна |
7 |
Б.Нямжаргал
Тэнхимийн туслах ажилтан |
2000 онд БДС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, тус сургуульд 9 дахь жилдээ ажиллаж байна. |