ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

Сургуулийн стратеги төлөвлөгөө, зорилтуудад тусгасны дагуу тус тэнхимийн багш нар “Багш бүр судлаач байх “зорилт тавин ажиллаж байна.

Тэнхимийн зүгээс 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг боловсрол, сэтгэл судлалын мэргэжлийн тэнхимүүд, багш, судлаачдын хүрээнд зохион байгуулж ирсэн ба тэнхимийн багш нар илтгэл тавих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэхэд тогтмол оролцдог. Тэнхимээс эрхлэн гаргаж, жилд 2 удаа хэвлэгддэг эрдэм шинжилгээний “Боловсрол судлал” сэтгүүлд нэг багш нэг дугаарт 1-2 өгүүлэл тогтмол нийтлүүлэхээс гадна бусад мэргэжлийн тэнхимүүдээс эрхлэн гаргадаг сэтгүүл, бусад их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний бичиг, манай улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд багш нар байнга өгүүлэл, илтгэлээ нийтлүүлдэг.

Тэнхимийн магистр, докторын түвшний оюутнуудын судалгааны ажлын хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг. Тэнхимийн бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд сургуулийн болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол амжилттай оролцож байна.

Гадаадын төслийн санхүүжилтээр хийгдсэн төслийн судалгааны үр дүнг сургалт, судалгаанд хэрэглэж байна.

  • “Гэр бүлийг бэхжүүлэх нь” ОУ-ын Холбооны үйл ажиллагааны хүрээнд манай улсын зарим аймаг, орон нутаг, хот сууринд “Гэр бүлийн аз жаргал”-ын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгааны ажил;
  • “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээ” төсөл /UNICEF, Хүүхдийн сангийн захиалгаар, 2008-2009/;
  • “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх” төсөл /UNICEF-ийн Хүүхдийн сан, Боловсролын хүрээлэн, 2010/;
  • “Сэтгэл зүйн оношилгоо, сургалт судалгааны төв” /2010-2015 он/-өөс зохион байгуулсан сургалт, оношлогоо;
  • “МУИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” төсөл /МУИС, 2010-2011/;
  • “Мэдээллийн хэрэгслийн хүүхдийн хүмүүжилд үзүүлэх нөлөө” төсөл/БСШУЯ ны Бага Дунд Боловсролын газар, 2011-2012/;
  • Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд “УБ хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт үйлчилгээг сайжруулах” төсөл /МУИС, НШУС, Социологи НА тэнхим, “Амичи дей Бамбини” ОУ-ын /Италид төвтэй/ Байгууллагын хамтарсан, УБ., 2009-2012/;
  • “Их дээд сургууль коллежийн багшийн хөгжил” төсөл /ШУТС, БСШУЯ-ны захилгаар, МУИС, НШУС, СССХУ-ны тэнхим, 2011-2012/;
  • “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад авъяас сонирхлоор нь мэргэжил сонгуулах” төсөл /ШУТС-ийн, БШУЯ-ны захиалгаар, 2012-2013/;
  • “СӨБ-ын багшийн мэргэжлийн эрх авах тест боловсруулах” төсөл /2014 оны 06-р сард , эксперт/;

Сургуулийн стратеги төлөвлөгөө, зорилтуудад тусгасны дагуу тус тэнхимийн багш нар “Багш бүр судлаач байх “зорилт тавин ажиллаж байна.

Тэнхимийн зүгээс 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг боловсрол, сэтгэл судлалын мэргэжлийн тэнхимүүд, багш, судлаачдын хүрээнд зохион байгуулж ирсэн ба тэнхимийн багш нар илтгэл тавих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэхэд тогтмол оролцдог. Тэнхимээс жилд 1 удаа эрдэм шинжилгээний “Боловсрол судлал” сэтгүүлийг эрхлэн гаргадаг.

“Боловсрол судлал” сэтгүүл нь

  • Бүх түвшний боловсролын агуулга, стандарт
  • Боловсролын онол
  • Боловсролын арга зүй, дидактик
  • Боловсролын үнэлгээ
  • Боловсролын технологи
  • Боловсролын сэтгэл зүй
  • Боловсролын социологи
  • Сэтгэл судлалын бүхий л салбар, чиглэлээр хийсэн судалгааны ажлуудыг нийтлэн олны хүртээл болгож байна.

Тэнхимийн багш нар “Боловсрол судлал” сэтгүүлд өгүүлэл тогтмол нийтлүүлэхээс гадна бусад мэргэжлийн тэнхимүүд, их, дээд сургуулиудын сэтгүүл, эрдэм шинжилгээний бичиг, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд өгүүлэл, илтгэлээ нийтлүүлж байна.

Тус тэнхим нь жил бүр магистр, докторын түвшний оюутнуудын судалгааны ажлын хэлэлцүүлэг, профессорын багуудын судалгааны ажлын семинарыг тогтмол зохион байгуулдаг. Тэнхимийн бакалавр, магистр, докторын түвшний оюутнууд сургуулийн болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол амжилттай оролцож байна.

Боловсрол, сэтгэл судлалын тэнхим, дидактикийн багш нартай хамтран “Боловсрол судлалын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд 2019 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд харьцуулсан боловсрол судлалын олон улсын хурлыг зохион байгууллаа. Тус олон улсын хурлын зорилго нь боловсрол судлал, хичээл заах арга зүй зэрэг сэдвээр судалгааны үр дүнгээ олон улсын судлаач, багш нарт танилцуулах, харилцан туршлага судлахад оршиж байв. Хуралд Япон улсын Канзай их сургууль, Кюшү их сургууль, Осака их сургууль, Цукуба их сургууль, Васеда их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, АНУ-ын Баруун вашингтоны их сургууль болон МУИС-ийн багш нар илтгэл тавьж оролцлоо.

            Багш нар гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт тогтмол оролцдог. 2017-2019 онд БСШУСЯ, ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй ГОУХАН (GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд НУС-ын Улс төр судлал, Социологи-Нийгмийн ажлын тэнхимийн багш нартай хамтран “Ажил мэргэжил судлал”-ын магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрөөр нийт 50 гаруй суралцагсад “Ажил мэргэжлийн зөвлөх”-ийн магистрын зэрэг аваад байна.