Хятад судлалын салбар

 

Түүх
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн хятад судлалын салбар нь 1957 оноос Хятад судлалын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлснээс өнөөг хүртэл 60 жил боловсон хүчин бэлдэж ирлээ.

Өнөөгийн байдал
Эдүгээ тус салбарын багш нар Хэл шинжлэл (Хятад), Гадаад хэлний орчуулга (Хятад), Гадаад хэл, орон судлал (Хятад) хөтөлбөрөөр бакалаврын, Гадаад хэл шинжлэл, Олон улс орон судлал, Гадаад хэлний боловсрол -гадаад хэл заах аргазүй, орчуулга зүйн хөтөлбөрт магистр, докторын шаталсан сургалтанд хичээл зааж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байна.

Тус салбарын багш нарын 84,6% нь докторын зэрэгтэй, Монгол улсын их дээд сургуулиудын дунд сургалт эрдэм шинжилгээний ажлаараа манлайлсан, хятад хэл шинжлэл, орон судлал, орчуулгазүйн болон гадаад хэлний боловсролын чиглэлээр мэргэшсэн, эрдэм шинжилгээ судалгааны олон арван бүтээл туурвисан судлаач эрдэмтэд бид олон улсын ижил төстэй мэргэжлийн сургуулиудын жишигт хүрэх зорилготой ажиллаж байна.

Бүтэц

Ш.Эгшиг Дэд профессор
В.Батмаа Дэд профессор
Б.Гэрэлт-Ирээдүй Дэд профессор
Г.Элдэв-Очир Дэд профессор
П.Уянга Дэд профессор
Б.Нэргүйжаргал Дэд профессор
Д.Ундрах Дэд профессор
Л.Солонго Дэд профессор
Т.Чахар Ахлах багш
Л.Соёл Ахлах багш

ICAS2021