Араб судлалын салбар

 

Түүх

Монгол улсад араб хэл, орон судлалаар мэргэшүүлж буй цорын ганц их сургууль бол Монгол Улсын Их Сургууль юм. Анх 2002 оноос эхлэн араб хэлийг тус сургуулийн Турк судлалын салбарын оюутнуудад “сонгон” хэлбэрээр зааж эхэлсэн билээ. Улмаар 2010 онд МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Араб судлалын салбар анхны “Араб хэл, орон судлал”-ын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

Өнөөгийн байдал

Монгол улсад араб хэл, орон судлалаар мэргэшүүлж буй цорын ганц их сургууль бол Монгол Улсын Их Сургууль юм. Тиймээс ч тус салбарын мэргэжилтэн, боловсон хүчний хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ тогтвортой өссөөр байгааг тэмдэглэе.

Эдүгээ араб хэл, орон судлал, орчуулгын чиглэлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байна.

2010-2014 онд араб хэл, орон судлал мэргэжлээр анхны төгсөлтөө хийсэн болно. Уг мэргэжлээр төгссөн оюутан орон судлал, араб судлалын чиглэлээр өндөр ур чадвартай мэргэжилтэн болж төгсөнө.

ICAS2021