ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн нэр, индекс – Гадаад хэлний орчуулга /Япон/
Олгох боловсролын зэрэг: Бакалавр
Хөтөлбөрийн тодорхойлолт:
Мэргэжлийн индекс: 023101
Мэргэжил: Япон хэл, орчуулга
Мэргэшил: Япон хэл, орчуулга
Боловсролын зэрэг: Бакалавр
Суралцах хугацаа: 4 жил
"Япон хэл, орчуулга" хөтөлбөр нь орчин үеийн судалгааны арга зүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны арга зүйд суурьлан Япон болон гадаад улс орны нийгэм улс төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах, нийгмийн шаардлагын дагуу хөрвөх чадвартай, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, сонголтот, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
- Орчин цагийн япон хэлийг чөлөөтэй эзэмшсэн, япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 зэрэгт хүрэх үгийн сан, хэл зүйн мэдлэг, хэлэхүйн дадал чадварыг эзэмшүүлэх;
- Нийгэм улс төр, бизнес, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр япон хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс япон хэл рүү орчуулах дадал чадвар эзэмшүүлэх
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг олгох
- Япон судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжлэх онол аргазүйн мэдлэг олгож, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшүүлэх
- Соёл, ёс суртахуун болон оюуны хувьд өөрийгөө цааш хөгжүүлэх эрмэлзлэлтэй болгож, онол аргазүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх
- Мэргэжлийн чиглэлээр болон бусад зорилтот ажлын хүрээнд мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулж, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвар эзэмшүүлэх
Олгож буй мэдлэг: Япон хэл, орчуулга мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр суралцаж төгссөн мэргэжилтэн нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшсэн
- Япон хэлийг хэлэхүйн үндсэн дөрвөн чадвараар чөлөөтэй эзэмшсэн, нийгмийн олон хүрээг хамарсан үгийн сангийн өргөн мэдлэгтэй, хэлзүйн гүнзгий мэдлэгтэй
- Эх хэлний баялаг үгийн сантай, зөв бичих болон хэлзүйн дүрмийн мэдлэгтэй, найруулга зүйн онол болон практик мэдлэгтэй
- Япон судлал болон гадаад улс орон судлалын үндсэн гол ойлголтуудыг мэддэг
- Бүс нутгийн соёл иргэншлийн онцлогийн тухай мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, төлөвлөх онолын үндсэн мэдлэгтэй
- Японы газар зүй, хүн ам, түүх, соёл, угсаатны зүй, нийгэм эдийн засаг болон улс төрийн тогтолцооны талаар өргөн цэгц мэдлэгтэй
- Судалгааны тайлан, тойм, мэдээллийн лавлах, мэргэжлийн тайлбар, зөвлөмж боловсруулах зарчим, аргазүйн талаар мэдлэгтэй
- Боловсролын болон мэдээллийн орчин үеийн технологи ашиглах мэдлэг, чадвартай
Олгож буй чадвар: Япон хэл, орчуулга мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгт түшиглэн монгол болон япон үндэстний сэтгэхүйн онцлогийг харгалзан санал бодлоо эх болон япон хэлний бичгийн болон аман хэлбэрээр зөв цэгцтэй илэрхийлэх болон харилцах чадвартай
- Япон судлалын чиглэлээр мэдээлэл цуглуулах, холбогдох баримт мэдээллийг боловсруулах, тодорхой дүн шинжилгээ хийх чадвартай
- Япон болон гадаад улс оронтой холбоотой нийгэм улс төр, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр япон хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс япон хэл рүү орчуулах чадвартай
- Орчин үеийн боловсролын болон мэдээллийн технологи ашиглан шинэ мэдлэг олох, шаардлагатай мэдээлэл, баримт цуглуулах чадвартай
- Бие даан, хамтран буюу багаар ажиллах, зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай
- Зорилтот ажлын хүрээнд удирдах болон захирагдах чадвартай
- Мэдлэг, чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барилтай. Бид бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд тавигдах шаардлага, мэргэжилтний загвар, ажлын байрны тодорхойлолттой нягт уялдуулан хөтөлбөрийн зорилго, зорилт дэвшүүлэн мөрдөн ажиллаж байна.
Хөтөлбөрийн харъяалал – МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Ази судлалын тэнхим
Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт:
Хөтөлбөрийн дэд хорооны нэр: МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Ази судлалын тэнхимийн хөтөлбөрийн дэд хороо
ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн үндэслэл: Хөтөлбөрийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, төрөөс баримтлах бодлого, МУИС-ийн хөгжлийн бодлого, орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлагатай уялдуулж, өөрчлөн шинэчилж ирсэн. Гадаад, дотоодын ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиуд, эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн судалгаа, туршлагад үндэслэн, өөрийн сургуулийн онцлогт тохируулан, ажил олгогч, төгсөгчдийн судалгаанд суурилан хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн баяжуулж, онол дадлагыг зохистой хослуулсан сургалт явуулснаар мэргэжилтний хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдсэн. Тухайлбал, хэлний мэдлэг болон хэлэхүйн чадварын хичээлийн багц цагийг нэмэгдүүлэх, интеграцчилах болон модульд шилжүүлэх, орчуулах дадлыг нарийсган мэргэшүүлэх зэрэг өөрчлөлтийг хийсэн болно. Түүнчлэн хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүнд суралцагчдын сонгон суралцах багц цаг болон мэргэшүүлэх хичээлүүдийг нэмэгдүүлснээр төгсөгчдийн мэргэжлийн хүрээнд хөрвөх чадвар дээшлэх бодитой боломж бүрдсэн.
- ШУ-ны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага – Япон хэл, орчуулга мэргэжлийн өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Монгол Улсад 20 орчим төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль япон хэл шинжлэл, япон хэлний багш, япон хэлний орчуулагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа нь тус мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.
- Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн бусад мэргэжлийн сургалтын хөтөлбөрт япон хэлний хичээлүүдийг заавал сонгон судлах гадаад хэлний хичээл болгон орж байгаа, энэхүү хандлага жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь энэхүү мэргэжилтний хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
- Энэхүү мэргэжлээр төгсөж байгаа оюутнууд нь япон хэлний өндөр мэдлэгтэй, орчуулах ур чадвартай, хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь мэдлэгтэй, япон үндэстний онцлогийг ойлгож, харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээг эзэмшсэн, өөрийгөө цааш хөгжүүлэх болон мэргэжлийн карьерыг тууштай өсгөх эрмэлзэлтэй мэргэжилтэн болон төгсөх тул нийгмийн олон салбарт энэхүү мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ харьцангуй өндөр түвшинд байна.
- Суралцагчдад тавих шаардлага – БСШУЯ-ны сайдын тушаалаар баталсан журам болон МУИС-ийн ректорын тушаалаар баталсан МУИС-д тухайн жилд оюутан элсүүлэх журмыг тус тус баримтлан Япон судлалын бакалаврын боловсролын зэрэг олгох хөтөлбөрөөр элсэн суралцагчдыг сонгон шалгаруулж суралцуулдаг. Япон судлалын ангид элсэн суралцагчдын ерөнхий шалгалтын гадаад хэлний шалгалтын босго оноо 560-аас доошгүй /2012 оны байдлаар/ байна. Япон хэл, орчуулга мэргэжлээр төгсөгч нь хэл болон мэргэжлийн хүрээнд дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд:
- Хэлшинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгтэй
- Япон судлал болон гадаад улс орон судлалын үндсэн ойлголтуудын тухай мэдлэгтэй
- Бүс нутгийн соёл иргэншлийн онцлогийн тухай мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, төлөвлөх онолын үндсэн мэдлэгтэй
Сургалт-боловсролын ажлын хүрээнд:
- Орчин цагийн япон хэлийг мэргэжлийн зохих түвшинд чөлөөтэй эзэмшсэн
- Японы газар зүй, хүн ам, түүх, соёл, угсаатны зүй, нийгэм эдийн засаг болон улс төрийн тогтолцооны талаар өргөн цэгц мэдлэгтэй
- Судалгааны тайлан, тойм, мэдээллийн лавлах, мэргэжлийн тайлбар, зөвлөмж боловсруулах зарчим, аргазүйн талаар мэдлэгтэй
- Японы улс төрийн соёл, сэтгэлгээ бүрэлдэхэд нөлөөлсөн үндэсний уламжлалт болон орчин үеийн хууль эрхзүйн тогтолцооны тухай мэдлэгтэй
Практик үйл ажиллагааны болон зохион байгуулах ажлын хүрээнд:
- Японын эдийн болон оюуны соёл, гүн ухаан болон ёс зүйн сургаал, онцлогийн тухай өргөн цэгц мэдлэгтэй
- Угсаатны зүй, угсаатан-хэл шинжлэл болон угсаатан-сэтгэл судлалын үүднээс япон үндэстний сэтгэхүйн онцлогийг мэддэг, харилцааны соёл, ёс зүйн талаар мэдлэг эзэмшсэн
Япон хэл, орчуулга мэргэжлээр төгсөгч нь дараах цогц чадамжийг эзэмшсэн байна, Үүнд:
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгийг өөрийн танин мэдэхүй болон мэргэжлийн цаашдын үйл ажиллагаанд идэвхитэй ашиглах, монгол болон япон үндэстний сэтгэхүйн онцлогийг мэддэг, санал бодлоо эх болон япон хэлний бичиг болон аман хэлбэрээр учирзүйн цэгцтэй, зөв илэрхийлэх болон харилцах чадвартай
- Япон судлалын чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлэх чадвартай, нийгэм эдийн засгийн олон статистик баримтаас хэрэгтэйг шүүж боловсруулах, үр дүнг бодит үйл ажиллагаанд ашиглах чадвартай
- Япон болон гадаад улс орны тухай мэдээллийг ойлгох, илэрхийлэх болон дүгнэх чадвар эзэмшсэн, нийгэм улс төр, эрхзүй, албан бичиг, эрдэм шинжилгээ судалгааны эхийг ам болон бичгээр япон хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс япон хэл рүү орчуулах чадвартай
- Япон хэлээр судалгааны өгөгдөл, мэдээллийг тайлбарлаж илэрхийлэх, судалгаа, шинжилгээний үр дүнг танилцуулах чадвартай
- Япон судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжилж аргазүй, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвартай
- Нийгмийн олон салбарын төрөл бүрийн үйл явцыг харилцан уялдаа холбоотой системтэй задлан шинжлэх үндсэн дээр тайлбар буюу таамаглал дэвшүүлэх загварыг боловсруулах чадвартай
- Хоёр орны дипломат харилцааг бэхжүүлэх, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс Монгол-Японын харилцааны хөгжлийн тулгамдсан асуудлыг задлан шинжилж шүүн тунгаах чадвартай
- Орчин үеийн боловсролын болон мэдээллийн технологи ашиглан шинэ мэдлэг олж эзэмших чадвартай
- Орчин үеийн мэдээллийн технологи ашиглан шаардлагатай мэдээлэл, баримт цуглуулах, түүнийгээ боловсруулсны үр дүнд мэргэжлийн болон нийгэм, ёс зүй, шинжлэх ухааны холбогдох санаа, дүгнэлтийг гаргах чадвартай
- Мэргэжлийн болон танин мэдэхүйн үйл ажиллагаанд компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
- Төрөл бүрийн эх сурвалжийг ашиглан мэргэжлийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвартай
- Соёл, ёс суртахуун, бие бялдар болон оюуны хувьд цааш хөгжих, мэргэжлийн хувьд өсөх чиг хандлагыг өөртөө зөв тодорхойлж, хэрэгжүүлэх чадвартай
- Ёс зүй, хууль эрхзүй болон үүрэг хариуцлагыг харгалзан өөрийн өмнө тавьсан зорилгодоо хүрэх шургуу цөхрөлтгүй зан төлөвийг төлөвшүүлэх
- Өөрийн хуримтлуулсан туршлагад шүүмжлэлтэй хандаж шаардлагатай үед мэргэжлийн чиг хэлбэрийг өөрчилж хөрвөх чадвартай
- Хамтран буюу багаар ажиллах, зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай
- Бие даан болон хамт олон дотор ажиллах, удирдах болон захирагдах чадвартай
- Нийгмийн харилцааны шинж чанарыг ойлгох, нийгэм дэх өөрийн байр сууриа зөв ухамсарлах, олон үндэстний түүхийн болон соёлын өв уламжлалыг хүндлэх чадвартай
- Соёл дамнасан харилцаанд харилцан ойлголцох зарчмыг тогтоох чадвартай
- Орчин үеийн мэдээлэлжсэн нийгэмд мэдээллийн мөн чанар болон ач холбогдлыг зөв ухамсарлаж, улс орны үндэсний аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдалд тавигдах шаардлагыг хангаж ажиллах чадвартай байна.