ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн нэр, индекс: Гадаад хэл, орон судлал /Солонгос/
Олгох боловсролын зэрэг: бакалавр
Хөтөлбөрийн тодорхойлолт
Мэргэжлийн индекс: 023102
Суралцах хугацаа: 4 жил
Уг хөтөлбөр нь анх 2002 онд БСШУЯ-ны сайдын тушаалаар батлагдсан бөгөөд нийгмийн хөгжил, зах зээлийн шаардлага болон МУИС-ийн хөгжлийн бодлогод нийцүүлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч баг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартыг шинэчлэн сайжруулж ирсэн билээ. Үүнд дараахь хууль, дүрэм журам, бодлогын баримт бичиг, заавар, зөвлөмжийн дагуу өөрчлөлт хийсэн.
PDF ХУВИЛБАРААР ХАРАХ
◊ Монгол улсын “Боловсролын тухай хууль” (2002)
◊ Монгол улсын “Дээд боловсролын тухай хууль” (2002)
◊“Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар” (2002)
◊ “Дээд боловсролын шинэчлэлийн зураглал, Дээд боловсролын хөгжлийн бодлогын зорилт”, 2021 он
◊ “Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх чиглэлүүд
(хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө)”
◊ МУИС-ийн хөгжлийн бодлогыг тусгасан гол баримт бичгүүд, тухайлбал 2011 онд батлагдсан “МУИС-ийн 2011-2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний тэргүүлэх чиглэл, бодлогыг хэрэгжүүлэх шаардлагуудтай тус тус уялдуулан боловсруулав. 2012 онд батлагдсан тус сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тодорхойлсон сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сургалтын хөтөлбөр, стандарт, судлагдахууны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 1, 2 дугаар ангид мөрдөж байна.4. Хөтөлбөрийг харъяалал – ШУС Хүмүүнлэгийн салбар Ази судлалын тэнхим
5. Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт:
6. Хөтөлбөрийн дэд хорооны нэр: ШУС Хүмүүнлэгийн салбар Ази судлалын тэнхим
Хөтөлбөрийн үндэслэл: Хөтөлбөрийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, төрөөс баримтлах бодлого, МУИС-ийн хөгжлийн бодлого, орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлагатай уялдуулж, өөрчлөн шинэчилж ирсэн. Гадаад, дотоодын ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиуд, эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн судалгаа, туршлагад үндэслэн, өөрийн сургуулийн онцлогт тохируулан, ажил олгогч, төгсөгчдийн судалгаанд суурилан хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн баяжуулж, онол дадлагыг зохистой хослуулсан сургалт явуулснаар мэргэжилтний хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдсэн. Тухайлбал, хэлний мэдлэг болон хэлэхүйн чадварын хичээлийн багц цагийг нэмэгдүүлэх, интеграцчилах болон модульд шилжүүлэх, орчуулах дадлыг нарийсган мэргэшүүлэх зэрэг өөрчлөлтийг хийсэн болно. Түүнчлэн хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүнд суралцагчдын сонгон суралцах багц цаг болон мэргэшүүлэх хичээлүүдийг нэмэгдүүлснээр төгсөгчдийн мэргэжлийн хүрээнд хөрвөх чадвар дээшлэх бодитой боломж бүрдсэн.
Олон улс, орон судлал /Солонгос/ мэргэжлийн өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.1: Мэргэжилтний загвар: Дээд боловсролын ерөнхий ба мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг судалж, холбогдох шалгалтуудыг амжилттай өгч 120 кредит гүйцэтгэсэн, 2.0-оос дээш голч дүнтэй, мэргэшүүлэх хичээлд "С"-ээс дээш үнэлгээ авсан, гадаад хэлээр мэргэжлийн ном зохиол ашиглах чадвартай оюутан нь бакалаврын зэрэгтэй байх шаардлагыг хангана.
Б.2: Мэргэжилтний мэдлэг: Эхний 2 жилд: Солонгос хэлийг 4 чадвар (сонсох, ярих, бичих, унших болон хэл зүй үгийн сангийн)-ын хүрээнд дэлхийн стандартын зохих түвшинд онол, практикийг хослуулан эзэмшинэ. Монгол үндэстний хийгээд дэлхийн түүх, соёл иргэншил, угсаатны талаарх мэдлэгээ ахисан түвшинд гүнзгийрүүлэн судалж, харь соёлыг судлах суурь мэдлэгтэй болно. Дараагийн 2 жилд: Солонгос хэлийг онол практикийг хослуулан ахисан түвшинд гүнзгийрүүлэн эзэмшинэ. Хэд хэдэн гадаад хэлийг зэрэгцүүлэн сурах боломжтой. Гадаад хэлийг зэрэгцүүлэн сурах онол, практикийн үндэс, орчуулах, хэлмэрчлэх ухааны үндсэн мэдлэг эзэмшинэ. Нийгэм, улс төр, эрхзүй, сурвалж бичгийн орчуулга хийх дадал, чадвар эзэмшинэ. Аль нэг бүс нутаг, орон, үндэстнийг дагнаж, тухайн бүс нутгийн үндэстний нийгэм соёл, угсаатан зүй, түүх, сурвалж бичгийн талаар судалж, мөн харь соёлыг ойлгох, соёл-иргэншлийг харьцуулах, монгол үндэстний соёл, сэтгэлгээний тухай мэдлэгээ гүнзгийрүүлэн батжуулах, даяаршил болон соёл иргэншлийн чиг хандлагын тухай, Монгол дахь гадаад судлалын суурь мэдлэг эзэмшинэ. Мөн нийгмийн өөрчлөлтийг давж чадах мэдлэгийн үндсийг олгох юм.
Б.3: Мэргэжилтний чадвар: Олон улс, бүс нутгийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй задлан шинжлэх, нийгэм соёл, хүмүүнлэгийн шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг байх. Солонгос хэл, олон улс судлалын онол практикийн мэдлэгээ шинжлэх ухааны бусад салбарын мэдлэгтэй хослуулан хөгжүүлэх, олон улс, бүс нутаг судлалын асуудлыг бусад салбарын хүрээнд нягт уялдуулан судлах, бусад салбарын үйл ажиллагаанд хэрэглэдэг байх. Солонгос хэлийг ашиглан мэдлэг, мэдээлэл олж авах, боловсруулах, харьцуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах, илтгэх, харилцаа тогтоох, өөрийгөө таниулах, солонгос хэлийг мэргэжлийн үйл ажиллагаанд ашигладаг байх. Багаар хоршин ажиллах, харилцааны болон дипломат соёлтой байх, сонгон суралцсан чиглэлээрээ аль ч байгууллагын үйл ажиллагааны бүх түвшинд ажилладаг байх. Соёлын үнэт зүйлсийг мэдэх, бусад үндэстэн, бүс нутаг болон өөрийн улс орны түүх соёлыг хүндэтгэх, олон соёлын харилцааг ойлгох, өөрийн соёлоор бахархдаг байх. Бодит байдлыг ойлгох, өөрчлөлтөнд зохицож, ирээдүйд хийх зүйлийнхээ талаар эрэл хайгуул хийж, түүндээ өргөн цар хүрээгээр хандаж, ерөнхийд нь бодож шийдвэр гаргах, зорилгоо бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө тууштай байх, шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, тасралтгүй бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх, судалж буй зүйл, эсвэл салбарынхаа цар хүрээг өргөсгөж өөр талаас нь харах, шүүмжлэлтэй байх, мэдлэгээ амьдралдаа болон нийгэмтэйгээ холбож чаддаг байх.
БСШУС-ын сайдын 2017 оны А/52 тоот тушаалаар хөтөлбөрийн нэр, индекс өөрчлөгдсөн.