Энэхүү хөтөлбөр нь орчин үеийн судалгааны аргазүй болон шинжлэх ухааны салбар хоорондын судалгааны аргазүйд суурьлан Солонгос болон гадаад улс орны нийгэм улс төр, угсаатан зүй, хэл шинжлэл болон бусад онцлогийн талаар судалгаа хийж практик үр дүн, мэргэжлийн мэдлэг, чадварыг өөрийн үйл ажиллагаандаа ашиглах, нийгмийн шаардлагын дагуу хөрвөх чадвартай, нийгмийн үйл явцад ухамсартай оролцогч, сонголтот, амьдралын идэвхтэй байр суурьтай, оролцоот иргэн болж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол аргазүйн мэдлэг, чадвар, соёлыг төлөвшүүлсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэх зорилтууд:
- Орчин цагийн солонгос хэлийг чөлөөтэй эзэмшсэн, солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтын 5 зэрэгт хүрэх үгийн сан, хэлзүйн мэдлэг, хэлэхүйн дадал чадварыг эзэмшүүлэх;
- Нийгэм улс төр, бизнес, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр солонгос хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс солонгос хэл рүү орчуулах дадал чадвар эзэмшүүлэх
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын онолын суурь болон мэргэжлийн мэдлэг олгох
- Солонгос судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжлэх онол аргазүйн мэдлэг олгож, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвар эзэмшүүлэх
- Соёл, ёс суртахуун болон оюуны хувьд өөрийгөө цааш хөгжүүлэх эрмэлзлэлтэй болгож, онол аргазүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх
- Мэргэжлийн чиглэлээр болон бусад зорилтот ажлын хүрээнд мэдээллийн сан бүрдүүлэх, баримт мэдээлэл боловсруулж, судалгаа шинжилгээ хийх, үр дүнг танилцуулах, ашиглах чадвар эзэмшүүлэх
Олгож буй мэдлэг: Солонгос хэл, орчуулга зүй мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр суралцаж төгссөн мэргэжилтэн нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна. Үүнд:
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшсэн
- Солонгос хэлийг хэлэхүйн үндсэн дөрвөн чадвараар чөлөөтэй эзэмшсэн, нийгмийн олон хүрээг хамарсан үгийн сангийн өргөн мэдлэгтэй, хэлзүйн гүнзгий мэдлэгтэй
- Эх хэлний баялаг үгийн сантай, зөв бичих болон хэлзүйн дүрмийн мэдлэгтэй, найруулгазүйн онол болон практик мэдлэгтэй
- Солонгос судлал болон гадаад улс орон судлалын үндсэн гол ойлголтуудыг мэддэг
- Бүс нутгийн соёл иргэншлийн онцлогийн тухай мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, төлөвлөх онолын үндсэн мэдлэгтэй
- Солонгосын газар зүй, хүн ам, түүх, соёл, угсаатны зүй, нийгэм эдийн засаг болон улс төрийн тогтолцооны талаар өргөн цэгц мэдлэгтэй
- Судалгааны тайлан, тойм, мэдээллийн лавлах, мэргэжлийн тайлбар, зөвлөмж боловсруулах зарчим, аргазүйн талаар мэдлэгтэй
- Боловсролын болон мэдээллийн орчин үеийн технологи ашиглах мэдлэг, чадвартай
Олгож буй чадвар: Солонгос хэлний орчуулга мэргэжлийнхөтөлбөрөөр суралцагч нь дараах чадварыг эзэмшсэн байна. Үүнд:
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгт түшиглэн монгол болон солонгос үндэстний сэтгэхүйн онцлогийг харгалзан санал бодлоо эх болон солонгос хэлний бичгийн болон аман хэлбэрээр зөв цэгцтэй илэрхийлэх болон харилцах чадвартай
- Солонгос судлалын чиглэлээр мэдээлэл цуглуулах, холбогдох баримт мэдээллийг боловсруулах, тодорхой дүн шинжилгээ хийх чадвартай
- Солонгос болон гадаад улс оронтой холбоотой нийгэм улс төр, эрхзүй, уран зохиол болон албан бичгийн эхийг ам болон бичгээр солонгос хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс солонгос хэл рүү орчуулах чадвартай
- Орчин үеийн боловсролын болон мэдээллийн технологи ашиглан шинэ мэдлэг олох, шаардлагатай мэдээлэл, баримт цуглуулах чадвартай
- Бие даан, хамтран буюу багаар ажиллах, зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай
- Зорилтот ажлын хүрээнд удирдах болон захирагдах чадвартай
- Мэдлэг, чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх арга барилтай
- уг хөтөлбөр нь анх 2002 онд БСШУЯ-ны сайдын тушаалаар батлагдсан бөгөөд нийгмийн хөгжил, зах зээлийн шаардлага болон МУИС-ийн хөгжлийн бодлогод нийцүүлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч баг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандартыг шинэчлэн сайжруулж ирсэн болно. Үүнд дараахь хууль, дүрэм журам, бодлогын баримт бичиг, заавар, зөвлөмжийн дагуу өөрчлөлт хийснийг танилцуулая.
◊ Монгол улсын “Боловсролын тухай хууль” (2002)
◊ Монгол улсын “Дээд боловсролын тухай хууль” (2002)
◊“Монгол улсын дээд боловсролын стандартын үлгэрчилсэн загвар” (2002)
◊ “Дээд боловсролын шинэчлэлийн зураглал, Дээд боловсролын хөгжлийн бодлогын зорилт”, 2021 он
◊ “Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх чиглэлүүд
(хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө)”
- МУИС-ийн хөгжлийн бодлогыг тусгасан гол баримт бичгүүд, тухайлбал 2011 онд батлагдсан “МУИС-ийн 2011-2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний тэргүүлэх чиглэл, бодлогыг хэрэгжүүлэх шаардлагуудтай тус тус уялдуулан боловсруулав. 2012 онд батлагдсан тус сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тодорхойлсон эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сургалтын хөтөлбөр, стандарт, судлагдахууны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 1, 2 дугаар ангид мөрдөж байна.
4.Хөтөлбөрийн харъяалал: ШУС Хүмүүнлэгийн салбар Ази судлалын тэнхим
5.Хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалт: Солонгос хэлний орчуулга мэргэжлийн хөтөлбөрөөр БШУЯ-аас 2014 оны 3-р сард мэргэжлийн чиглэл, индексийг шинэчлэн батласны дагуу элсэлт авахаар хөтөлбөр шинэчлэн боловсруулсан болно.
6.Хөтөлбөрийн дэд хорооны нэр: ШУС Хүмүүнлэгийн салбар Ази судлалын тэнхим
- ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөрийн үндэслэл: Тус хөтөлбөрийг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, төрөөс баримтлах бодлого, МУИС-ийн хөгжлийн бодлого, орчин үеийн шинжлэх ухааны чиг хандлагатай уялдуулж, өөрчлөн шинэчилж ирсэн. Эдүгээ гадаад, дотоодын ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиуд, эрдэмтэд, судлаач, мэргэжилтнүүдийн судалгаа, туршлагад үндэслэн, өөрийн сургуулийн онцлогт тохируулан, ажил олгогч, төгсөгчдийн судалгаанд суурилан хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн баяжуулж, онол дадлагыг зохистой хослуулсан сургалт явуулснаар мэргэжилтний хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдсэн. Тухайлбал, хэлний мэдлэг болон хэлэхүйн чадварын хичээлийн багц цагийг нэмэгдүүлэх, интеграцчилах болон модульд шилжүүлэх, орчуулах дадлыг нарийсган мэргэшүүлэх зэрэг өөрчлөлтийг хийсэн болно.
Түүнчлэн хөтөлбөрийн шинэчлэлийн үр дүнд суралцагчдын сонгон суралцах багц цаг болон мэргэшүүлэх хичээлүүдийг нэмэгдүүлснээр төгсөгчдийн мэргэжлийн хүрээнд хөрвөх чадвар дээшлэх бодитой боломж бүрдсэн.
- ШУ-ны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага – Солонгос хэлний орчуулга мэргэжлийн өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Монгол улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршөөр БНСУ-ыг нэрлэсэн нь хэлний бодлогын хүрээнд солонгос хэлийг сургах нөхцлийг бүрдүүлж байна.
- БНСУ-ыг манай нийгэм, эдийн засгийн хөгжлийн загварын хэмжээнд сонирхож судалдаг учраас Солонгосыг сонирхогч, тэнд сурч, ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэдийн тоо буурахгүй харин ч өсөж байна.
- “Солонгос судлал” мэргэжлээр жил бүр дунджаар 25-30 оюутан элсэж, 15-20 оюутан төгсөж байна.
- Монгол Улсад 30 шахамтөрийн өмчийн болон хувийн их, дээд сургууль солонгос хэлтэй мэргэжилтэн бэлтгэж байгаа нь тус мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.
- Төгссөн оюутнууд мэргэжлээрээ ажиллаад зогсохгүй, хувийн болон төрийн байгууллагад өөр мэргэжлээр ажиллаж байгаа нь энэхүү мэргэжлийн хөрвөх чадварыг харуулж байна.
- Хувийн болон төрийн их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт солонгос хэлний хичээл орж байгаа учраас энэхүү мэргэжилтний боловсролын салбар дахь зах зээл хангалттай байна.
- Уг мэргэжлээр төгссөн оюутан хэл шинжлэл, орон судлал, солонгос судлал, орчуулгын тухай мэдлэг, хүний хөгжил зэрэг чиглэлээр өндөр ур чадвартаймэргэжилтэн болж төгсдөг учраас боловсролын бус салбарт зах зээлийн эрэлт хэрэгцээ зохих түвшинд байна.
- Суралцагчдад тавих шаардлага – БСШУЯ-ны сайдын тушаалаар баталсан журам болон МУИС-ийн ректорын тушаалаар баталсан МУИС-д тухайн жилд оюутан элсүүлэх журмыг тус тус баримтлан солонгос судлалын бакалаврын боловсролын зэрэг олгох хөтөлбөрөөр элсэн суралцагчдыг сонгон шалгаруулж суралцуулдаг. Эзэмшиж буй мэргэжлээрээ мэргэжлийн түвшинд , ажиллах чадвартай, олон улс судлал, солонгос судлалын талаар өргөн мэдлэг эзэмшсэн, харилцааны соёлтой, хуулиа дээдлэн зах зээлийн харилцаа, нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж хөрвөн ажиллах, мэргэжил боловсролоо байнга дээшлүүлэх чадвар бүхий багш,ажилтан, орчуулагч, сургалтын зохион байгуулагч байна.
Б.1: Мэргэжилтний загвар: Дээд боловсролын ерөнхий ба мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг судалж, холбогдох шалгалтуудыг амжилттай өгч 120 кредит гүйцэтгэсэн, 2.0-оос дээш голч дүнтэй, мэргэшүүлэх хичээлд "С"-ээс дээш үнэлгээ авсан, гадаад хэлээр мэргэжлийн ном зохиол ашиглах чадвартай оюутан нь бакалаврын зэрэгтэй байх шаардлагыг хангана.
Б.2: Мэргэжилтний мэдлэг: Эхний 2 жилд: Солонгос хэлийг 4 чадвар (сонсох, ярих, бичих, унших болон хэл зүй үгийн сангийн)-ын хүрээнд дэлхийн стандартын зохих түвшинд онол, практикийг хослуулан эзэмшинэ. Монгол үндэстний хийгээд дэлхийн түүх, соёл иргэншил, угсаатны талаарх мэдлэгээ ахисан түвшинд гүнзгийрүүлэн судалж, харь соёлыг судлах суурь мэдлэгтэй болно. Дараагийн 2 жилд: Солонгос хэлийг онол практикийг хослуулан ахисан түвшинд гүнзгийрүүлэн эзэмшинэ. Хэд хэдэн гадаад хэлийг зэрэгцүүлэн сурах боломжтой. Гадаад хэлийг зэрэгцүүлэн сурах онол, практикийн үндэс, орчуулах, хэлмэрчлэх ухааны үндсэн мэдлэг эзэмшинэ. Нийгэм, улс төр, эрхзүй, сурвалж бичгийн орчуулга хийх дадал, чадвар эзэмшинэ. Аль нэг бүс нутаг, орон, үндэстнийг дагнаж, тухайн бүс нутгийн үндэстний нийгэм соёл, угсаатанзүй, түүх, сурвалж бичгийн талаар судалж, мөн харь соёлыг ойлгох, соёл-иргэншлийг харьцуулах, монгол үндэстний соёл, сэтгэлгээний тухай мэдлэгээ гүнзгийрүүлэн батжуулах, даяаршил болон соёл иргэншлийн чиг хандлагын тухай, Монгол дахь гадаад судлалын суурь мэдлэг эзэмшинэ. Мөн нийгмийн өөрчлөлтийг давж чадах мэдлэгийн үндсийг олгох юм.
Б.3: Мэргэжилтний чадвар: Олон улс, бүс нутгийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй задлан шинжлэх, нийгэм соёл, хүмүүнлэгийн шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг байх. Солонгос хэл, олон улс судлалын онол практикийн мэдлэгээ шинжлэх ухааны бусад салбарын мэдлэгтэй хослуулан хөгжүүлэх, олон улс, бүс нутаг судлалын асуудлыг бусад салбарын хүрээнд нягт уялдуулан судлах, бусад салбарын үйл ажиллагаанд хэрэглэдэг байх. Солонгос хэлийг ашиглан мэдлэг, мэдээлэл олж авах, боловсруулах, харьцуулах, дүн шинжилгээ хийх, тайлбарлах, илтгэх, харилцаа тогтоох, өөрийгөө таниулах, солонгос хэлийг мэргэжлийн үйл ажиллагаанд ашигладаг байх. Багаар хоршин ажиллах, харилцааны болон дипломат соёлтой байх, сонгон суралцсан чиглэлээрээ аль ч байгууллагын үйл ажиллагааны бүх түвшинд ажилладаг байх. Соёлын үнэт зүйлсийг мэдэх, бусад үндэстэн, бүс нутаг болон өөрийн улс орны түүх соёлыг хүндэтгэх, олон соёлын харилцааг ойлгох, өөрийн соёлоор бахархдаг байх. Бодит байдлыг ойлгох, өөрчлөлтөнд зохицож, ирээдүйд хийх зүйлийнхээ талаар эрэл хайгуул хийж, түүндээ өргөн цар хүрээгээр хандаж, ерөнхийд нь бодож шийдвэр гаргах, зорилгоо бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө тууштай байх, шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, тасралтгүй бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх, судалж буй зүйл, эсвэл салбарынхаа цар хүрээг өргөсгөж өөр талаас нь харах, шүүмжлэлтэй байх, мэдлэгээ амьдралдаа болон нийгэмтэйгээ холбож чаддаг байх. Солонгос хэлний орчуулга мэргэжлээр төгсөгч нь хэл болон мэргэжлийн хүрээнд дараах мэдлэгийг эзэшсэн байна. Үүнд:
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд:
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгтэй
- Солонгос судлал болон гадаад улс орон судлалын үндсэн ойлголтуудын тухай мэдлэгтэй
- Бүс нутгийн соёл иргэншлийн онцлогийн тухай мэдлэгтэй
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, төлөвлөх онолын үндсэн мэдлэгтэй
Сургалт-боловсролын ажлын хүрээнд:
- Орчин цагийн Солонгос хэлийг мэргэжлийн зохих түвшинд чөлөөтэй эзэмшсэн
- Солонгосын газар зүй, хүн ам, түүх, соёл, угсаатны зүй, нийгэм эдийн засаг болон улс төрийн тогтолцооны талаар өргөн цэгц мэдлэгтэй
- Судалгааны тайлан, тойм, мэдээллийн лавлах, мэргэжлийн тайлбар, зөвлөмж боловсруулах зарчим, аргазүйн талаар мэдлэгтэй
- Солонгосын улс төрийн соёл, сэтгэлгээ бүрэлдэхэд нөлөөлсөн үндэсний уламжлалт болон орчин үеийн хууль эрхзүйн тогтолцооны тухай мэдлэгтэй
Практик үйл ажиллагааны болон зохион байгуулах ажлын хүрээнд:
- Солонгосын эдийн болон оюуны соёл, гүн ухаан болон ёс зүйн сургаал, онцлогийн тухай өргөн цэгц мэдлэгтэй
- Угсаатны зүй, угсаатан-хэл шинжлэл болон угсаатан-сэтгэл судлалын үүднээс Солонгос үндэстний сэтгэхүйн онцлогийг мэддэг, харилцааны соёл, ёс зүйн талаар мэдлэг эзэмшсэн
Солонгос хэлний орчуулга мэргэжлээр төгсөгч ньдараах цогц чадамжийг эзэмшсэн байна, Үүнд:
- Хэл шинжлэл, соёл судлал, түүх, эдийн засаг, нийгэм судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгийг өөрийн танин мэдэхүй болон мэргэжлийн цаашдын үйл ажиллагаанд идэвхитэй ашиглах, монгол болон Солонгос үндэстний сэтгэхүйн онцлогийг мэддэг, санал бодлоо эх болон Солонгос хэлний бичиг болон аман хэлбэрээр учирзүйн цэгцтэй, зөв илэрхийлэх болон харилцах чадвартай
- Солонгос судлалын чиглэлээр мэдээллийн сан бүрдүүлэх чадвартай, нийгэм эдийн засгийн олон статистик баримтаас хэрэгтэйг шүүж боловсруулах, үр дүнг бодит үйл ажиллагаанд ашиглах чадвартай
- Солонгос болон гадаад улс орны тухай мэдээллийг ойлгох, илэрхийлэх болон дүгнэх чадвар эзэмшсэн, нийгэм улс төр, эрхзүй, албан бичиг, эрдэм шинжилгээ судалгааныэхийг ам болон бичгээр Солонгос хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс Солонгос хэл рүү орчуулах чадвартай
- Солонгос хэлээр судалгааны өгөгдөл, мэдээллийг тайлбарлаж илэрхийлэх, судалгаа, шинжилгээний үр дүнг танилцуулах чадвартай
- Солонгос судлал, гадаад орон судлалтай холбоотой нийгмийн томоохон үйл явц, асуудлыг хүмүүнлэг, нийгэм, эдийн засаг, түүх болон хэл шинжлэлийн ухааны үүднээс задлан шинжилж аргазүй, үр дүнг нь бодит үйл ажиллагаандаа ашиглах чадвартай
- Нийгмийн олон салбарын төрөл бүрийн үйл явцыг харилцан уялдаа холбоотой системтэй задлан шинжлэх үндсэн дээр тайлбар буюу таамаглал дэвшүүлэх загварыг боловсруулах чадвартай
- Хоёр орны дипломат харилцааг бэхжүүлэх, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс Монгол-Солонгосын харилцааны хөгжлийн тулгамдсан асуудлыг задлан шинжилж шүүн тунгаах чадвартай
- Орчин үеийн боловсролын болон мэдээллийн технологи ашиглан шинэ мэдлэг олж эзэмших чадвартай
- Орчин үеийн мэдээллийн технологи ашиглан шаардлагатай мэдээлэл, баримт цуглуулах, түүнийгээ боловсруулсны үр дүнд мэргэжлийн болон нийгэм, ёс зүй, шинжлэх ухааны холбогдох санаа, дүгнэлтийг гаргах чадвартай
- Мэргэжлийн болон танин мэдэхүйн үйл ажиллагаанд компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
- Төрөл бүрийн эх сурвалжийг ашиглан мэргэжлийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвартай
- Соёл, ёс суртахуун, бие бялдар болон оюуны хувьд цааш хөгжих, мэргэжлийн хувьд өсөх чиг хандлагыг өөртөө зөв тодорхойлж, хэрэгжүүлэх чадвартай
- Ёс зүй, хууль эрхзүй болон үүрэг хариуцлагыг харгалзан өөрийн өмнө тавьсан зорилгодоо хүрэх шургуу цөхрөлтгүй зан төлөвийг төлөвшүүлэх
- Өөрийн хуримтлуулсан туршлагад шүүмжлэлтэй хандаж шаардлагатай үед мэргэжлийн чиг хэлбэрийг өөрчилж хөрвөх чадвартай
- Хамтран буюу багаар ажиллах, зөрчлийг шийдвэрлэх, нийгмийн орчинд дасан зохицох чадвартай
- Бие даан болон хамт олон дотор ажиллах, удирдах болон захирагдах чадвартай
- Нийгмийн харилцааны шинж чанарыг ойлгох, нийгэм дэх өөрийн байр сууриа зөв ухамсарлах, олон үндэстний түүхийн болон соёлын өв уламжлалыг хүндлэх чадвартай
- Соёл дамнасан харилцаанд харилцан ойлголцох зарчмыг тогтоох чадвартай
- Орчин үеийн мэдээлэлжсэн нийгэмд мэдээллийн мөн чанар болон ач холбогдлыг зөв ухамсарлаж, улс орны үндэсний аюулгүй байдал болон мэдээллийн аюулгүй байдалд тавигдах шаардлагыг хангаж ажиллах чадвартай байна.
- Элсэгч/оюутны эрэлт хэрэгцээ:
- Монгол, БНСУ-ын харилцаа өргөжихийн хэрээр БНСУ-д бага насаа өнгөрүүлсэн, БНСУ-ын бага, дунд, ахлах сурч байгаад эх орондоо ирсэн хүүхэд залуусын тоо нэмэгдсээр байна. Эдгээр хүүхэд залуус сурч мэдсэнээ цаашид хөгжүүлэх, үргэлжлүүлэн сурч боловсрох хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг.
- Ардчилсан нийгмийг зохион байгуулах, зах зээлийн харилцааг нээлттэй хөгжүүлж, хүүхэд залуусыг зөв төлөвшүүлэхэд гадаад хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд боловсролын салбарт тухайн мэргэжлээр төгссөн боловсон хүчний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.
- Өнгөрсөн хугацаанд БСШУЯ-наас тус сургуульд олгосон орон судлал, солонгос судлал ангид элсэгчдийн хяналтын тоо буурахгүй байгаа нь энэ мэргэжлийн нийгмийн эрэлт хэрэгцээ их байгааг давхар баталж байна.
- Монгол улс БНСУ-тай найрамдалт харилцаатайгаас гадна эдийн засгийн хувьд харилцан туслалцах, хүний нөөц боловсон хүчний тал дээр тусламж дэмжлэг үзүүлэх бодлого барьж ирсэн билээ. Иймээс улс төр, нийгмийн бүхий л салбарт солонгос хэлтэй боловсон хүчний хэрэгцээ байгаа бөгөөд цаашид тухайн мэргэжлээр мэргэшүүлэхэд солонгос хэлний мэдлэгтэй эх орондоо төгссөн боловсон хүчинд боломж нээлттэй байна.
- Хоёр улсын харилцаа хөгжиж, Монгол улсад оруулах БНСУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, дэлхийн хэмжээнд, тэр дундаа Зүүн Хойт Азийн бүс нутагт БНСУ-ын байр суурь бэхжиж байгаа нь бас нэг чухал хүчин зүйл юм.
- Монгол Солонгосын түүхэн харилцааг судлаж, хоёр үндэстний угсаа гарал, соёлын харилцан нөлөөллийг тодруулахад энэ талын мэргэжилтэнг бэлдэх шаардлагатай.