Түрэг судлалын салбар

 

Түүх

МУИС-ийн захирлын 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 633 тоот тушаалаар, Монгол улсад түрэг* судлалыг хөгжүүлэх, Монгол нутаг дахь эртний түрэг угсаатны үсэг бичгийн дурсгал болон монгол түрэг хэлний харьцаа, Алтай хэлний судлалаар эрдэм шинжилгээний ажил хийж буй судлаач эрдэмтэд, багш нарын хүчийг төвлөрүүлж, энэ чиглэлээрх судалгаа, сургалтын ажлыг сайжруулан гүнзгийрүүлэх зорилготойгоор Түрэг судлалын төв байгуулагдсан байна. Улмаар 2014 оноос эхлэн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимд харьяалагдаж сургалт, судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байгаа билээ.  

МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбар нь 2000 онд байгуулагдаж 2002 оноос Түрэг судлалаар үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Эдүгээ турк хэл, орон судлал, орчуулгазүйн чиглэлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байна.

Монгол улсад Түрэг судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй ганц салбар бөгөөд орчин цагийн турк хэл хийгээд түрэг угсаат улсуудын хэл, соёл, түүхийн судлалаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үүргээ амжилттай биелүүлж, МУИС-ийн Азийн шилдэг сургуулиудын эгнээд багтах стратеги төлөвлөгөөний хүрээнд сургалтын хөтөлбөрөө улам бүр сайжруулан хөгжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд ч тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Бүрэлдэхүүн

Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбар нь эдүгээ 1 профессор, 3 үндсэн багш, 1 цагийн багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Проф. Др. Ц.Баттулга
Доктор (Ph.D) Н.Гэрэлмаа
Доктор (Ph.D) Б.Аззаяа
Багш Б.Арьяажав
Багш Ё.Алтан

ICAS2021