• Монгол Улсын Их Сургууль
  • asiandep@num.edu.mn
  • Мэдээ
  • English
logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • НҮҮР
  • ТАНИЛЦУУЛГА
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
  • ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
ICAS
✕

ТҮРЭГ СУДЛАЛЫН САЛБАРЫН 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ТҮРЭГ УЙГУР СУДЛАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

МУИС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбар үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “Түрэг Уйгур судлал” сэдэвт ЭШХ-ыг 2021.11.19-ний Баасан гарагт амжилттай зохион байгууллаа.

Тус хурлын нээлт, хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал проф. Б.Очирхуяг, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер АТЕШ, ШУА-ийн  Хэл зохиолын хүрээлэнгийн захирал проф. Ж.Бат-Ирээдүй, академич Л.Болд, МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарын Проф. Ц.Баттулга, Антропологи, археологийн тэнхимийн багш  Проф. Ц.Төрбат нарын хүндэт зочид оролцож үг хэллээ.

Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Дархан Кыдырэли болон Казакстан, БНСУ, БНТУ-аас эрдэмтэн судлаачид цахимаар оролцож мэндчилгээ дэвшүүлэв.

Хурлын үйл ажиллагааг нээж угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэв, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ нар Алтай ятгын айзам эгшиг сонордууллаа.

Ойд зориулсан эрдэм шинжилгээний  хуралд нийт таван орны эрдэмтэн судлаачид хэл соёл, археологи, түүх угсаатны зүйн чиглэлээр 21 илтгэл хэлэлцүүлэв.

“Түрэг Уйгур судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцсон зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, багш нартаа болон дэмжин ажилласан сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажил үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе.

ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбар, Ази судлалын тэнхимийн

Түрэг судлалын салбар

Хуваалцах
48

Видео танилцуулга

https://youtu.be/vCUFSxeIEEE

Шинэ мэдээ

  • 0
    “Ази судлал” Олон улсын эрдэм шинжилгээний XII хурал эхэлж байна
    2026-05-01
  • 0
    “Хятад хэлний гүүр” олимпиадад өндөр амжилт үзүүллээ
    2026-05-01
  • 0
    “Ази судлал” (ICAS) ОУЭШХ-ын эмхэтгэлийг цахимаар үзэх боломжтой боллоо
    2026-04-30
  • 0
    ТИКА-гийн Улаанбаатар дахь төлөөлөгч Олон улс, орон судлал (Турк) салбартай танилцлаа
    2026-04-29
  • 0
    “Ази судлал” (ICAS) 2026 ОУЭШХ-д урьж байна.
    2026-04-27

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байр

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль
ICAS
  • Мэдээ
  • English