logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Их семинар
    • Төсөл судалгаа
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ

Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС, Монголын Эмнести Интернэшнл “Философи, Хүний эрхийн уулзварт” Философийн улсын олимпиадаа энэ жил 14 дэх удаагаа зохион байгууллаа. Энэхүү олимпиад философийн хичээлийг сонгон судалдаг их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг бөгөөд өдгөө философи сонирхон суралцагчдын хүлээлтийг бий болгосон бүтээлч өрсөлдөөнт үйл ажиллагаа болжээ. Бүтээлч, өрсөлдөөнт гэж онцолсны учир нь оюутнууд хүний эрхийн асуудлыг видео бүтээл, зургаар илэрхийлэн, мөн тохиолдол судлалын жишээг философийн үүднээс эргэцүүлэн тунгаах, асуудлыг илрүүлж, үндэслэл гаргах, илтгэх даалгаваруудыг гүйцэтгэж оюун ухаанаараа уралддаг.

XXI зуунд нийгмийн хувьсал өөрчлөлт улам бүр хурдацтай явагдаж дэлхий даяар үзэл санаа, энх тайван, шашин шүтлэг, соёл, уламжлал, тэгш байдал, жендэр, уур амьсгал, шинжлэх ухааны ололт, хүний оршихуйн бүхий л талбарт техник технологийн үзүүлэх хувь нэмэр, үүрэг онцгой болов. Иймээс айсуй цагийн болоод хүний онцлогт нийцүүлэн Технологийн ёс зүй сэдвээр зохион байгуулсан юм.

Энэ жил олимпиадын зорилго, оюун санаа, хүний эрхийн мэдлэгт нөлөөлөх ач холбогдлыг үнэлэн Монгол Улс дахь Францын элчин сайдын яам, Философийн хүрээлэн, ЛэндМН ББСБ, Инфинит солюшн ХХК зэрэг байгууллага дэмжин ажиллаж байгаагаараа нэн онцлогтой байв. Ховд Их Сургууль, Дарханы Технологийн сургуулиас оюутнууд хүрэлцэн ирж оролцсон нь тус олимпиадын цар хүрээ улам өргөжиж буйг харуулж байна.

Тус олимпиадад Монгол Улсын 15 Их, Дээд сургуулийн философийн хичээл судалж буй 75 оюутан хүний эрх, ёс зүйн асуудал хөндсөн асуудлууд, эх зохиол, бүтээлд философийн үүднээс онолын шинжилгээ хийж, мэтгэлцэж, оюун ухаанаа сорьсноос МУИС-ийн баг тэргүүн байр, дэд байрт ШУТИС-ийн баг, гутгаар байрт Отгонтэнгэр ИС-ийн баг шалгарлаа. Энэхүү оюуны уралдаан зохион байгуулалт сайтай, хамтын ажиллагаа уялдааг сайжруулсан, оюутан залууст танин мэдэхүйн ач холбогдолтой боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэлээ.

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Зарлал

  • 0
    “Философи, хүний эрхийн уулзварт: Технологийн ёс зүй” философийн улсын олимпиад зохион байгуулагдана
    November 11, 2022
  • 0
    АЙСУЙ ХҮН: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд ЭШХ
    November 11, 2022
  • 0
    Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухааны сургууль, хүмүүнлэгийн Ухааны салбар Философи, шашин судлалын тэнхим  
    March 16, 2021
  • 0
    Гэр бүлийн ёс зүйн асуудал сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж
    October 22, 2020
  • 0
    “ЦЭЦЭН МЭРГЭНИЙГ ЭРХЭМЛЭХ НЬ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний цахим хурлын удирдамж
    March 30, 2020

ЧУХАЛ ХОЛБООС

Захиа шалгах
Sisi мэдээллийн систем
МУИС Элсэлт
Номын сан
Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль