logosmallwhite1logosmallwhite1logosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Их семинар
    • Төсөл судалгаа
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод хамтын ажиллагаа
    • Гадаад хамтын ажиллагаа
  • МЭДЭЭ

Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны сургууль, хүмүүнлэгийн Ухааны салбар
Философи, шашин судлалын тэнхим

 

“Цэцэн мэргэнийг эрхэмлэх нь”  
сэдэвт оюутны эрдэм шинжилгээний цахим хурлын удирдамж

Өнөөдөр дэлхий нийтээрээ давагдашгүй хүчин зүйлийн бэрхшээлтэй нүүр тулж, зорилго ухамсраараа оршин буй ертөнц болоод бие биенээ хүндэтгэх, ухаалаг амьдрах үзэл санаагаа хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байгаа билээ. Энэ цаг үед оюутан залуусынхаа сэтгэлгээг сорих, нөхцөл байдлыг давуу тал болгон ажиллахад чиглүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний цахим хурлыг философи, шашин судлалын нийт оюутны дунд зохион байгуулах гэж байна. Сэдвийн сонголт нээлттэй.

  1. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
  • Философи, шашин судлалын хєгжилд оруулах оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын vр дvнг дээшлvvлэх,
  • Оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд сургах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол- практикийн мэдлэгийг нь дээшлүүлэх явдал болно.
  1. Илтгэлийг шалгаруулах журам:
  • Хуралд оролцох оюутнууд илтгэлээ 2021 оны 3-р сарын 30-ны дотор тэнхимд цахимаар ирүүлнэ.
  • Хуралд оюутнууд хамтарсан болон ганцаарчилсан байдлаар оролцож болно.
  1. Шалгаруулах хугацаа:
  • Илтгэлийн материалыг файлаар 2021 оны 3-р сарын 30-ны 15 цаг хүртэл хугацаанд хүлээн авна. Материалаа Word болон Ppt хэлбэрээр цахимаар илгээнэ.
  • Шалгаруулалт 2021 оны 4-р сарын 1-ний Пүрэв гарагийн 14:20 цагаас Microsoft Teams-р явагдана.
  1. Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
  • Шинэлэг санаа, шийдэл
  • Судалгаа, шинжилгээний арга зүй эзэмшсэн байдал
  • Ашигласан, судалсан материал
  • Хэл найруулгын алдаагүй байх
  • Илтгэх ур чадвар
  1. Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах шаардлага:
  • Эрдэм шинжилгээний илтгэлийн сэдэв философи, шашин судлалын хүрээнд байна.
  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан А4 хэмжээтэй 7-10 хуудсанд багтсан байна.
  • Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3.0 см зайг үлдээж бичнэ.
  • Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1.5 sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  • Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.
  • Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  • Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг дугаарлана.
  • Илтгэлд ишлэл зүүлт авсан байна.
  • Удирдагчтай байна.
  1. Шагнал, урамшуулал:

– Тэргүүн байр –  1. Өргөмжлөл, дурсгалын зүйл

– Дэд байр  –         1. Өргөмжлөл, дурсгалын зүйл

– Гутгаар байр –   1. Өргөмжлөл, дурсгалын зүйл

 

Холбоо барих утас: Утас: 77307730-2220, 99003188, 88820660

E-mail: oyungerelnum@gmail.com munkhjavkhlanb@gmail.com

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/7hy87BGM8G8

Зарлал

  • 0
    “Философи, хүний эрхийн уулзварт: Технологийн ёс зүй” философийн улсын олимпиад зохион байгуулагдана
    November 11, 2022
  • 0
    АЙСУЙ ХҮН: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд ЭШХ
    November 11, 2022
  • 0
    Монгол Улсын Их Сургууль Шинжлэх Ухааны сургууль, хүмүүнлэгийн Ухааны салбар Философи, шашин судлалын тэнхим  
    March 16, 2021
  • 0
    Гэр бүлийн ёс зүйн асуудал сэдэвт эрдэм шинжилгээний хурлын удирдамж
    October 22, 2020
  • 0
    “ЦЭЦЭН МЭРГЭНИЙГ ЭРХЭМЛЭХ НЬ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний цахим хурлын удирдамж
    March 30, 2020

ЧУХАЛ ХОЛБООС

Захиа шалгах
Sisi мэдээллийн систем
МУИС Элсэлт
Номын сан
Төслийн бүртгэл, удирдлагын систем

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль