Философи, шашин судлалын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг ёс зүйн чиглэлийн хурал2017 оны 11 сард боллоо. Энэ удаагийн хурал нь “Хэрэглээний ёс зүйн асуудлууд” сэдвийн дор судлаачид үзэл бодлоо илэрхийлэв.
Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд:
Р.Дарьхүү. Д.Оюунгэрэл нар “Монгол улс дахь багш мэргэжлийн ёс зүйн асуудалд”, доктор М.Золзаяа “Шинжлэх ухааны ёс зүйн тулгамдсан асуудал ба шийдэл”, доктор, дэд профессор Т.Нэмэхжаргал, магистр Н.Нарантуяа нар “Боловсролын ёс зүйн тулгамдсан асуудал”, доктор Ц.Батцэрэн “Мэргэжлийн ёс зүй: Инженерийн ёс зүйн код”, доктор Б.Мөнхжавхлан, Б.Дагзмаа нар “Хүрээлэн буй орчны ёс зүйн зарим асуудал”, профессор Х.Дамдинжав, доктор Ц.Нямсүрэн нар “Монгол дахь био-анагаахын судалгааны ёс зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, доктор С.Янжинсүрэн “Авилга ба ёс зүй”, доктор, дэд профессор И.Лхам, магистр Г.Уянга нар “Ардчилал ба ёс зүй”, доктор, дэд профессор Д.Тунгалаг “Гэр бүлийн ёс зүй хэрэглээний ёс зүйн суурь үндэс болох нь”, доктор, дэд профессор Ш.Ганхуяг, магистр П.Мягмарсайхан, магистр Ж.Бямбасүрэн нар “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн асуудалд”, магистр М.Жаргалмаа, доктор, дэд профессор Д.Одмаа нар “Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн талаарх албан хаагчдийн үнэлгээнд хийсэн шинжилгээ”, доктор Ц.Эрдэнэбат, магистр Б.Насанбат “Ёс зүйн код, түүний хэрэглээний асуудалд”, магистра П.Мягмарсайхан магистр Ё.Ундрал нар “Эдийн засаг ба ёс суртахууны харилцааны асуудал”, доктор, дэд профессор Б.Буяндэлгэр “Биеийн тамир, спортын тогтолцоон дахь ёс суртахууны зохицуулалтын асуудалд”, магистр С.Хишигтогтох “Цахим хэрэглээний ёс зүйн асуудал ба ухамсаргүйн тухай З.Фрейдийн онол”, магистр Б.Нацагдорж. магистр Д.Сугирсүрэн нар “Ёс суртахууны хүмүүжил, төлөвшлийн талаарх ойлголт, хандлага /ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын жишээн дээр/”, магистр Б.Нарантунгалаг “Эмч мэргэжлээр суралцагчдын мэргэжлийн ёс зүйн мэдлэгийг тандах нь”, магистр Ч.Баттулга “Хүүхдэд ёс суртахууны хүмүүжлийг сургуулиар олгох нь” зэрэг болно.