Солонгос судлалын салбар

 

Түүх

МУИС-ийн ШУС-ийн Ази Судлалын Тэнхимийн Солонгос судлалын салбар нь 1991 онд байгуулагдсан бөгөөд солонгос хэлний багш орчуулагч, солонгос орон судлалын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн.

Өнөөгийн байдал

2020-2021 оны хичээлийн жилд тус салбараас бэлтгэн гаргаж буй солонгос орон судлал хөтөлбөрөөр 81 оюутан, солонгос хэлний орчуулга хөтөлбөрөөр 61 оюутан тус тус суралцаж байна. Хичээлийн жил тутамд тус хөтөлбөрүүдэд нийт 45-50 оюутан шинээр элсэн суралцдаг. Эдүгээ бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байна.  

Солонгос судлалын салбарын оюутнуудын суралцах орчин, материаллаг баазын тухайд, Солонгос хэл, судлалын салбар нь нийт 3000 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, 30 гаруй СD, видео хуурцаг бүхий номын сантай.

Бүрэлдэхүүн

Тус тэнхимд өдгөө 5 үндсэн, 1 дадлагажигч, 2 мэргэжилтэн багш, 3 цагийн багш ажиллаж байна.
Д.Сайнбилэгт Профессор
Г.Эрдэнэчимэг Ахлах багш
Б.Дулмаа Ахлах багш
Д.Ариунбайгаль Ахлах багш
Д.Оюунцэцэг Багш
Ду Сонгён Мэргэжилтэн багш
С.Энхчимэг Багш

ICAS2021