Япон судлалын салбар
Түүх
Бакалаврын сургалтын төлөвлөгөө, сургалтын стандартын өөрчлөлтийн дагуу 1975-1990 оныг хүртэл сонгон хэлбэрээр япон хэлний багш-орчуулагч, 1990 оноос япон хэлний багш-орчуулагч, 1991-2000 онд япон хэлээр мэргэжсэн гадаад албаны мэргэжилтэн болон япон хэлний багш-орчуулагч, 2000-2005 онд япон хэлний багш орчуулагчийн мэргэжлээр тус тус бакалаврын сургалт явуулж ирсэн бөгөөд 2006 оноос япон хэл судлал, орон судлал, 2015 оноос япон орон судлал, япон хэлний орчуулга чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Тус салбар 2013 онд “Япон хэл, судлал” мэргэжлээр, 2021 онд “Япон хэл, орон судлал”, “Япон хэлний орчуулга” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүлсэн нь салбарын япон хэлний сургалт зохих түвшинд хүрсний баталгаа болов.
Өнөөгийн байдал
Магистр, докторын сургалтыг япон-монгол зэрэгцүүлсэн хэлшинжлэл, япон хэлний орчуулга, япон хэл заах арга, япон орон судлал чиглэлээр явуулдаг.
Япон судлалын салбарын оюутнууд жил бүр улсын хэмжээний япон хэл, соёлын олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог. 2010 оноос МУИС, ХИС болон Японы Олон Улсын Их Сургуулийн оюутнууд хамтран жил бүр тодорхой сэдвээр мэтгэлцээнийг зохион байгуулж, Японы соёл, орчин үеийн нийгэм, оюутан залуучуудын амьдралтай танилцах, Монголын талаар япон оюутнуудад танилцуулах зэргээр хэл-соёлын дадлага хийдэг.
Мөн тус салбарын багш нар Япон Хэлний Багш нарын Холбоотой хамтран улсын хэмжээнд сар тутмын япон хэл заах аргын судалгааны семинар зохион байгуулах, “Монголын япон хэлний боловсрол” мэргэжлийн сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргах зэргээр салбарынхаа судалгаа шинжилгээний талбарт манлайлан оролцож байна.
Бүрэлдэхүүн
С.Долгор, доктор, зөвлөх профессор
Т.Мөнхцэцэг, доктор, зөвлөх профессор
Ц.Онон, доктор, профессор
П.Энхжаргал, доктор, профессор
Ц.Дэлгэрэхцэцэг, доктор, дэд профессор
Д.Майсүлд, доктор, дэд профессор
Б.Батжаргал, магистр, ахлах багш
Т.Болдбаатар, магистр, ахлах багш
Б.Боргилмаа, магистр, ахлах багш
Э.Тогтуун, магистр, ахлах багш
Б.Хишигдэлгэр, доктор, ахлах багш