Судалгаа  

Тус салбарын багш нар, тухайлбал, Япон сангийн шугамаар Япон Хэлний Олон Улсын төвд С.Долгор (1984) Т.Мөнхцэцэг (1993), Ц.Дэлгэрэхцэцэг (1997), Э.Батжаргал (2000), Т.Болдбаатар (2001), Б.Хишигдэлгэр (2005), Ц.Онон (2009),  Д.Майсүлд (2010)  япон хэл заах аргын чиглэлээр, Япон улсын Боловсролын Яамны шугамаар С.Долгор (1980), Т.Мөнхцэцэг (1988) нар Тоокёогийн Гадаад Судлалын Их Сургуульд, Ц.Дэлгэрэхцэцэг (1992) Кёотогийн Их Сургуульд, Э.Батжаргал (1994) Оосакагийн Гадаад Судлалын Их Сургуульд, П.Энхжаргал (1998) Японы Акитагийн Их сургуульд, Ц.Онон (1999)  Тоокёогийн Гадаад Судлалын Их Сургуульд  япон хэл, соёл судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. 

Мөн Япон сангийн шугамаар С.Долгор 1993 он, 1997 онд Нийгата Их сургуульд, Т.Мөнхцэцэг 1998-1999 онд Токива Их Сургуульд судалгаа хийсэн байна. Сургууль хоорондын оюутан солилцооны шугамаар Сэншүү Их Сургуульд Т.Болдбаатар 1995-1996 онд япон хэл, соёлын, Ц.Дэлгэрэхцэцэг 1999-2001 онд боловсрол судлалын, Тоокёогийн Гадаад Судлалын Их Сургуульд Д.Майсүлд 2002-2004 онд япон орон судлалын, П.Энхжаргал 2008-2010 онд хэлшинжлэлийн чиглэлээр тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн болно. Б. Хишигдэлгэр 2011-2012 онд Кокүшикан Их сургуульд, Т.Болдбаатар 2012-2013 онд Тоокёогийн Гадаад Судлалын Их Сургуульд, Э.Батжаргал, Ц.Онон нар 2013-2014 онд Васэдагийн Их Сургуульд зочин судлаачаар ажилласан байна. 

Мөн тус салбарын багш нар Япон Хэлний Багш нарын Холбоотой хамтран улсын хэмжээнд сар тутмын япон хэл заах аргын судалгааны семинар зохион байгуулах, “Монголын япон хэлний боловсрол” мэргэжлийн сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргах зэргээр салбарынхаа судалгаа шинжилгээний талбарт манлайлан оролцож байна.  

Төсөл 

  • Япон хэл, түүх, соёл, эдийн засаг, улс төрийн цогц судалгаа”, Удирдагч: Т. Мөнхцэцэг, С.Долгор, Япон сан,  2007-2010
  • Япон хэлний боловсрол”, Удирдагч: Т. Мөнхцэцэг, С.Долгор, Япон Сан, 208-2011
  • “Япон хэлний тогтвортой хэллэгийг соёлын үүднээс тайлбарлах нь” Васэда Их СургуульУдирдагч: Ц.Онон,  2013
  • Япон хэлний стандарт сурах бичиг боловсруулах, хэвлэх төсөл”, Удирдагч С.Долгор, Япон Сан, 2015-2017
  • Япон, Солонгосын харилцааг сайжруулахад Монгол улс ямар үүрэг гүйцэтгэх вэ?”, Удирдагч: Н.Бадрал, Сүмитомо сан, 2016
  • “Монгол хэлний үгэн бус хэрэглүүрийн бүтэц, утга, хэрэглээ” МУИС, Залуу судлаачдын багийн төсөл,  Удирдагч: Ц.Онон,  2016
  • “Монгол газар нутгийн нэрд туссан танихуйн онцлогийг тодруулахуй” МУИС Залуу судлаачийн грант, Удирдагч: П.Энхжаргал, 2017 
  • Япон Монгол үндэстэний сэтгэлийг аман хүүрнэлээс харах нь”, Удирдагч: Э.Тогтуун, Сүмитомо сан, 2018
  • Монголчуудын үндэсний онцлог бүхий үг хэллэгийн танихуйн утгын судалгаа” МУИС Залуу судлаачийн грант, Удирдагч: П.Энхжаргал, 2018
  • МУИС-ийн ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлийн сурах бичиг зохиох, хэвлүүлэх төсөл: “Япон хэл 1 сурах бичиг”,  Удирдагч: Ц.Дэлгэрэхцэцэг, 2018
  • Монгол кинон дахь япон хүний дүр”, Удирдагч: Ц.Онон, Сүмитомо сан, 2019
  • Япон, Монгол, Оросын түүхэнд холбогдох Халх Голын дайныг эргэн харах нь”, Удирдагч: Н.Бадрал, Сүмитомо сан, 2020 

 

ICAS2021