Аймгийн Цагдаагийн газар,НББ-ийн тэнхимтэй хамтран оюутнуудад лекц уншлаа

Аймгийн Цагдаагийн газрын орлогч дарга дэд хурандаа Б.Батдэлгэр, цагдаагийн дэслэгч, сэтгэл зүйч,  П.Даваахүү нар оюутнуудад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх  тухай хууль”-ийн заалтуудыг сурталчилан таниулж “Завхан аймгийн 2016 оны эхний 10 сарын Эрүү, Хэв журмын нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл хийж сэтгэл зүйн зөвөлгөө  өгч лекц уншлаа.

Лекцэнд 1А анги зөвлөх багш Д.Нар-Од, 2А анги зөвлөх багш Д.Эрдэнэсоёл, ТА3-1 анги зөвлөх багш Г.Уранбаяр, мөн тэнхимийн харъяа АС3-1, АС4-1, ТА4-1 ангийн  70 орчим оюутнууд, багш нар хамрагдлаа.

 20161115_152838 20161115_151638 20161115_151611 20161115_151828

20161115_155020