МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс 2015 оны сарын 11 –р сард Няравын мэргэжил олгох сертификаттай сургалт явууллаа. Тус сургалтанд бүрэн дунд болон санхүү эдийн засгийн бус дээд боловсрол бүхий 22 иргэн хамрагдаж, Мөнгөн хөрөнгө, Үндсэн хөрөнгө, Эд хариуцагчийн бүртгэл, болон Мэргэжлийн компьютер, Мэргэжлийн хууль эрх зүй зэрэг нийт онол дадлагын 80 цагийн сургалтанд сууж төгсөн аж ахуйн нэгж байгууллагт няравын ажил үүрэг гүйцэтгэх эрх бүхий сертификатаа гардан авлаа. Эдгээр төгсөгчид энэ сургалтанд хамрагдсанаар өөрийн хувийн аж ахуйн нэгж, компанийн санхүүгийн үйл ажиллагааг хөтлөн явуулах, хянах хэмжээний мэдлэг чадварыг эзэмшин төгсөж байна. Тус сургалтын суралцах хугацаа 14 хоног, төлбөр нь 120.000 төгрөг бөгөөд сургалтын явцад суралцагчид үнэ төлбөргүй үдийн цайгаар үйлчлүүлэх боломжтой юм.