Англи, Монгол хэлний тэнхим
Тус тэнхим нь сургуулийн ууган тэнхим бөгөөд анх 1992 оны 9-р сард Англи-Орос хэлний багш-судлаач, Англи-Орос хэлний орчуулагч – референт мэргэжлүүдээр оюутан элсүүлэн бакалаврын сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан билээ. Анх 5 багш, 60 оюутантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 25 багштай болон өргөжиж 2009-2010 оны хичээлийн жилд бүтцийн өөрчлөлтөөр хоёр тэнхим болон хуваагдснаар Англи Хэлний Заах Арга Зүйн тэнхим, Англи хэлний орчуулга судлалын тэнхим нэртэйгээр 2017 оны 9 сар хүртэл сургалтын үйл ажиллагаагаа явуулж, Англи хэлний багш, Англи хэлний орчуулагч, Монгол Англи судлал мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн гаргаж байсан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Англи-Монгол хэлний тэнхим болон нэгдэж одоогоор 16 багш, 1 тэнхимийн туслах ажилтны бүрэлдэхүүнтэйгээр бакалаврын түвшинд Англи хэлний багш, Монгол хэл, уран зохиолын багш хөтөлбөрөөр өдөр болон оройн анги, магистрын түвшинд Боловсрол Судлал, Гадаад хэлний боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ажиллаж байна.
Багшлах бүрэлдэхүүнийг
Доктор багш -3
Докторант багш -7
Магистр багш- 5
АНУ-ын мэргэжилтэн багш -1/ Магистр/
Тэнхимийн туслах ажилтан- 1 /Магистр/
Тус тэнхимд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд Англи хэлний багш хөтөлбөрөөр өдөр, оройн ангид 41, монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрөөр өдрийн ангид 15 оюутан, Боловсрол Судлалын магистрантурт 5 суралцаж байна.
Тэнхимийн эрхэм зорилго:
Нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагад нийцсэн заах аргазүйн өндөр чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй багш бэлтгэхэд оршино.
- МУИС-ийн Эрдэнэт Сургуулийн анхны багш нар Б.Даваасүрэн, Н.Амаржаргал нар тэнхимийн төдийгүй сургуулийн анхны докторууд болж Хэл шинжлэлийн ухааны Боловсрол судлалын ухаанаар эрдмийн зэрэг хамгаалан эдүгээ дэд профессорын албан тушаалд ажиллаж байна.Мөн тус тэнхимийн төгсөгч, ахлах багш О.Нандин-Эрдэнэ 2015 онд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсанаар эрдмийн зэрэгтэй багш нарын тоо өсөн нэмэгдсээр байна.
- Тэнхимийн багш нарын 90 хувь нь АНУ, Канад, Сингапур,Энэтхэг болон ОХУ зэрэг гадаад орнуудад мэргэжил дээшлүүлсэн заах аргын өндөр ур чадвартай багшлах бүрэлдэхүүнтэй.
- Орос,Турк улсын 100 гаруй оюутан Англи хэлний багш, Англи орчуулагч, Монгол-Англи хэл судлал мэргэжлээр төгссөн ба одоогоор 5 турк оюутан Англи хэлний багш мэргэжлээр суралцаж байна.
- 2016 онд Англи хэлний багшийн оройн ангийг шинээр нээж 2 дахь жилдээ хичээллэж байна.
- Багш нарын заах арга ур чадварыг нэмэгдүүлэх, шинэлэг арга барилд сургах, харилцан туршлага солилцох, санал бодлоо хуваалцах зорилгоор Хангайн бүсийн англи хэлний багш нарын заах аргазүйн семинар болон эрдэм шинжилгээний хурлыг 2 жил тутам зохион байгуулдаг.
- Багш гадаад хэлний боловсрол/Англи хэл/ хөтөлбөрийн хүрээнд Оюутнуудын ярих болон бичих чадварыг сайжруулах зорилгоор АНУ-с уригдан ирсэн мэргэжилтэн багш “Англи хэлний ярианы”, “Бүтээлч бичлэг”-н , “Кино” , “Англи хэлний доктор” клуб дугуйланг бусад багш нартай хамтран явуулдаг бөгөөд суралцагчиддаа багшлах ур чадварт сургах, оюутнуудыг харилцан бие биенээсээ суралцуулах зорилгоор “Багш клуб”, Монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрийн хүрээнд “Үгсийн шигтгээ” клуб үйл ажиллагаа явуулдаг.
- Тус тэнхимийн оюутнууд АНУ-д Ажиллаж Аялах хөтөлбөрт хамрагдахад илүү давуу тал, боломжтой бөгөөд англи хэлний багшийн ангийн 3-5 оюутан жил бүр уг хөтөлбөрөөр АНУ-ыг зорьдог.
- 20 иж бүрэн компьютер бүхий өндөр хурдны интернэтэд холбогдсон хэлний лабораторитай бөгөөд хичээлийн бус цагаар оюутнууд тус лабораторит сууж өндөр хурдны иж бүрэн компьютер, цахим сүлжээг ашиглан ажиллах бүрэн боломжтой.
1993 оноос хойш 900 гаруй англи хэлний багш мэргэжилтэн, 304 англи хэлний орчуулагч мэргэжилтэн, 70 монгол англи судлалын мэргэжилтан бэлтгэн гаргасан ба төгсөгчдийн 78 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна.
- Англи хэлний багш мэргэжлээр төгссөн ч англи хэлний аман болон бичгийн орчуулагч, референт, хөтөч зэрэг мэргэжлээр хөрвөн ажиллах боломжтой.
- Англи хэлний багш мэргэжлээр суралцаж буй оюутнууд III болон IV курсдээ ЕБС-иудад сурган хүмүүжүүлэх дадлагад гардаг ба дадлагын ажлаа 95 ба түүнээс дээш үнэлгээтэй хамгаалбал 2 багц цагийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
Тэнхимийн зүгээс Орхон аймгийн оюутан, суралцагчид, ард иргэдэд чиглэсэн дараах үйлчилгээг үзүүлдэг
- Орхон аймгийн ард иргэдэд Англи хэлний болон элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх курс, анхан, дунд болон TOEFL, IELTS-н сургалтуудыг зохион байгуулдаг.
- Хангайн бүсийн иргэдэд Гадаад хэлний боловсрол, боловсрол судлалын магистрын сургалтыг 1,5-2 жилийн хугацаатайгаар явуулдаг.
Тэнхимийн зүгээс оюутнуудын чөлөөт цаг, мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилгоор дараах уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулдаг.
- Thanksgiving
- Багшлах ур чадварын уралдаан
- Тэнхимийн оюутнуудын Эрдэм шинжилгээний бага хурал
- Эссэ бичлэгийн улсын уралдаан
- Англи хэлний асуулт хариултын тэмцээн
- Шилдэг хичээлийн хэрэглэгдэхүүний уралдаан
- Алтан хонх
- Монгол хэлний өдөрт зориулсан “Тунгаамал” тэмцээн
- Дэлхийн хэл соёлын өдрийн хүрээнд АХА асуулт хариултын тэмцээн
- Тунгаамал /Монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрийн хүрээнд/
- Хэл соёл өдөрлөг /Монгол хэл уран зохиолын багш хөтөлбөрийн хүрээнд/
Англи, Монгол хэлний тэнхим- Бидэнтэй холбоо барих
Тэнхимийн эрхлэгч Ц.Орхон/магистр/- Утас: 99365327, orkhon_81@yahoo.com
//www.facebook.com/ англи, монгол хэлний тэнхим
Сургалтын тэргүүлэх чиглэл:
- Англи хэл заах арга зүй
- Багш /Монгол хэл уран зохиолын боловсрол/
- Ерөнхий англи хэлний шаталсан сургалт
Мэргэжил | Мэргэжлийн индекс | Боловсролын зэрэг | Суралцах хугацаа | Сургалтын хэлбэр | Нийт багц цаг |
Англи хэлний багш | 143200 | бакалавр | 4 жил | Өдөр | 120 |
143200 | бакалавр | 2,5жил | Орой | 69 | |
Монгол хэл, уран зохиолын багш | бакалавр | 4 жил | Өдөр | 120 |
Хөтөлбөрийн тодорхойлолт:
“Англи хэлний багш” мэргэжлээр төгсөгч нь тухайн боловсролын онцлогийг харгалзан сургалтын ажлыг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, улмаар бие хүний төлөвшил, нийгэмших үйл явцыг дэмжих сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр сонгож хэрэглэх, суралцагчдад боловсролын стандартын шаардлагад тохирсон мэдлэг, чадвар эзэмшүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусгагдсан суралцагчдын эрхийг хангах, тэдний эрүүл мэндийг хамгаалах, авьяас билгийг хөгжүүлэх, эцэг эх, төр, олон нийттэй хамтран ажиллах, өөрийн мэргэжил боловсролоо тасралтгүй дээшлүүлэх бэлтгэлтэй байж сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, тухайн мэргэжлийн дидактик, эрүүл мэндийн боловсрол болон хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвийн талаар өөрийн мэдлэг, чадвар, хандлагатай, тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай болсон байна.
2017-2018 оны хичээлийн жилээс тус тэнхим Багш Монгол хэл уран зохиолын боловсрол хөтөлбөрөөр өдрийн анги нээн элсэлт авч 20 гаруй оюутан суралцаж байна.