Монгол цэргийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан

МУИС-ийн Завхан сургуулийн Монгол цэргийн баярын нэрэмжит Сургуулийн аварга шалгаруулах “Үндэсний бөх”-ийн барилдааныг  2016 оны 3-р сарын 18-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд Завхан сургуулийн оюутнууд хамрагдсан ба нийт хүчит 16 бөх тойргын шугмаар барилдлаа.

bokh1

Тус барилдаанд Санхүү Менежментийн 3-1 түвшний оюутан Дашзэвэг 8  даван түрүүлж, Татварын нягтлан бодох бүртгэлийн түвшний оюутан Чинзээ 7 даван үзүүрлэж, Нягтлан бодох бүртгэлийн 4-1 түвшний оюутан Жаргалсайхан, Гааль, татварын эдийн засгийн 4-1 түвшний оюутан Хадербек нар тус тус шөвгөрсөн байна.