logosmallwhitelogosmallwhitelogosmallwhitelogosmallwhite
  • ТАНИЛЦУУЛГА
    • Түүх
    • Бүрэлдэхүүн
  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ
  • ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
    • Их семинар
    • Төсөл судалгаа
  • ХАМТЫН АЖИЛЛАГАА
    • Дотоод үйл ажиллагаа
    • Гадаад үйл ажиллагаа
  • МЭДЭЭ
✕

“БАГШ” НАЙРАГЛАЛЫН 40 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

Нэг. Зорилго

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын “Багш” найраглалын 40 жилийн ойд зориулан тус бүтээлийн туурвил зүйн онцлогийг судлан тодруулж, шинжлэх ухааны үүднээс нээн таниулах, багшийн мэргэжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, боломжит шийдлийг эрэлхийлэх замаар багш мэргэжлийн нийгмийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд уг хурлын зорилго оршино.

            Хоёр. Хамрах хүрээ

Их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачид

            Гурав. Хурлын үндсэн чиглэл

  • “Багш” найраглалын туурвил зүйн онцлог
  • Багш мэргэжлийн тулгамдсан асуудал, шийдэл

Дөрөв. Хурлын зохион байгуулагчид

  • Монгол Улсын Боловсролын яам
  • Монгол Улсын Их Сургууль
  • Монголын ахмад багш нарын холбоо

Тав. Илтгэлд тавигдах шаардлага

  • Илтгэлийг монгол хэлээр бичсэн байх
  • Бичвэр нь А4 форматаар 5-10 нүүр (зураг, хүснэгт, бүдүүвч) байх
  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй байх
  • Бичвэрийг Times New Roman фонтоор, цаасны бүх талаас 2.5 см, мөр хоорондын зай single space, үсгийн хэмжээ 12 pt-ээр хийх
  • Гарчгийг хуудасны голд 1-3 мөрөнд багтаан 12 pt, bold-оор бичих
  • Зохиогчийн нэрийг гарчгаас нэг мөр зай аваад цаасны зүүн зах руу тэгшилж, 11 pt, Italic хэлбэрээр бичих
  • Илтгэлийн хураангуйг догол мөрөөс эхлэн судалгааны үндэслэл, арга зүй, үр дүнг 200-300 үгэнд багтаан бичих
  • Илтгэлийн түлхүүр үг нь 4-6 үг байх
  • Илтгэлд бусдын бүтээлээс авч хэрэглэсэн санааг эшлэлд авч, зүүлт хийхийн хамтад ном зүйг Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн APA загварын дагуу бичих
  • APA загварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://apastyle.apa.org/ сайтаас тодруулж харна уу.
  • Ном зүйд зохиогчийн нэр, овгийн эхний үсэг, хэвлэсэн он, ном, өгүүлэл, эрх зүйн баримт бичгийн нэр, хэвлэсэн газар буюу хот гэсэн дарааллаар бичих
  • Илтгэлийн төгсгөлд холбоо барих хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичих

Зургаа. Хурлын зохион байгуулалт

Хэзээ: 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагт

Хаана: МУИС-ийн Эрдмийн танхимд

Илтгэлүүдийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дуустал
khishig@num.edu.mn,  lkhagvasuren.u@num.edu.mn хаягаар хүлээн авна.

Ажлын хэсэг илтгэлийг хэлэлцүүлэх талаарх мэдээллийг оролцогчдод 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор мэдэгдэнэ.

Хурлын үндсэн илтгэлийг 10 минутад танилцуулна.

Жич: Эрдэм шинжилгээний хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99880509, 99092496 дугаарын утсаар тодруулна уу!

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Хуваалцах

Видео танилцуулга

https://youtu.be/eulo07QAMgQ

Зарлал

  • 0
    Докторын зэрэг хамгаална
    March 17, 2025
  • 0
    Багш, ажилтан, оюутнуудын асуултад хариулж видео хэлбэрээр мэдээлэл, тайлбар хийнэ
    May 6, 2020
  • 0
    Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбогдуулан сургалтын үйл ажиллагаанд баримтлах удирдамж гаргалаа
    May 6, 2020
  • 0
    Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ
    May 6, 2020

Бусад сургуулиуд

Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
Бизнесийн сургууль
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Хууль зүйн сургууль
Завхан сургууль
Эрдэнэт сургууль
Байгаль эх лицей ахлах сургууль

Төрийн байгууллагууд

Төрийн байгууллагууд
Шинжлэх ухааны академи
Боловсролын хүрээлэн
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

Холбогдох

Монгол улс, Сүхбаатар дүүрэг
Залуучуудын өргөн чөлөө 1
Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II

© 2020 МУИС, Шинжлэх ухааны сургууль