
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр боллоо. Хуралд Багш монгол хэл, уран зохиолын боловсрол, Утга зохиол судлал, урлаг судлал хөтөлбөрийн нийт 12 оюутан оролцов.
Тэргүүн байр
Б.Лхагвачимэг (БМХУЗБ) С.Чойсүрэнгийн туульсын баатруудын нэр, нэршлийн өвөрмөц чимэг үгийн судалгаа
Удирдагч: И.Даваадорж (MA)
Дэд байр
Б.Эгшиглэнт (Урлаг судлал) Феодалын нийгмийг эсэргүүцсэн зурагт хуудсыг семиотикийн онолоор шинжлэх нь
Удирдагч: Д.Золбоо (MA)
Гутгаар байр
Б.Золбоо (Утга зохиол судлал) Монгол үлгэр дэх шидэт туслагчийн дүр, өгүүлэмжийг шинжлэх нь
Удирдагч: И.Даваадорж (MA)
Б.Энхжин (Урлаг судлал) “Монгол зураг” хэв маягийг шинжлэх нь
Удирдагч: Д.Золбоо (MA) илтгэлээр тус тус шалгарлаа.
Хуралд оролцсон суралцагчдын судалгааны ажилд амжилт хүсье.
Утга зохиол, урлаг судлалын тэнхим









