ШУС logo
Search

СЭТГҮҮЛ ЗҮЙ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМ

МЭДЭЭЛЭЛ

0
ОНООС
0
СЭТГҮҮЛЧ
0
СУРАЛЦАГЧ

               БИДНИЙ ТУХАЙ

МУИС-д анх 1960 оны намар Сэтгүүлчийн анги нээгдэж элсэлт авсан ба 1961 онд Сэтгүүл зүй тэнхим байгуулагдсан. 1960, 1978, 1991, 1994, 2001, 2005, 2012, 2014 онуудад хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж ирсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим нь 1994 оноос ОНМХ-ийн мэргэжилтнүүдийг сэтгүүл зүйн бакалавр, сэтгүүл зүйн магистр, сэтгүүл зүйн докторын (Ph.D) түвшинд шаталсан сургалтаар бэлтгэж эхэлсэн. 1995 онд Боловсролын сайдын тушаалаар тус тэнхмийн дэргэд Сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалуулах мэргэшсэн зөвлөл байгуулагдсан нь  сэтгүүл зүй судлаачдын эгнээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ.
Тус тэнхмийн багш нар “Сэтгүүлч” мэргэжлийн стандартыг боловсруулж, 2003 оны 12 дугаар сард Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн хурлаар батлуулж, 2004 оноос сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад мөрдөж эхэлсэн нь манай орны, түүний дотор МУИС-ийн сэтгүүл зүйн сургалтыг чанарын шинэ шатанд гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
2013 онд Сэтгүүл зүй бакалаврын хөтөлбөр нь БМИҮЗ-өөр магалан итгэмжлэгдсэн. 2014 оны хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж МУИС-ийн ХЕХ -оор батлагдсан байна.

Тэнхимийн эрхлэгчээр доктор Б.Наранбаатар, багшаар доктор Б.Болд-Эрдэнэ, Г.Мэндхүү, Т.Өнөрсайхан, Н.Ариунзаяа,  Д.Идэржаргал, магистр Б.Баярмаа, Б.Түвшинтөр, зөвлөх профессороор шинжлэх ухааны доктор М.Зулькафиль, туслах ажилтнаар С.Бат-Оюун нар ажиллаж байна. Багш нарын 75 хувь нь эрдмийн зэрэг, цолтой. Сэтгүүл зүйн салбарт бакалаврын түвшинд 200 гаруй оюутан, 30 орчим магистрант, докторант суралцаж байна.

               ТЭНХИМИЙН ХАМТ ОЛОН

МАУЛЕТИЙН
ЗУЛЬКАФИЛЬ ScD

Зөвлөх профессор

БААСТЫН
БОЛД-ЭРДЭНЭ PhD

Профессор

БЯМБАЖАВЫН
НАРАНБААТАР PhD

Дэр профессор 

ГАНБААТАРЫН
МЭНДХҮҮ PhD

Дэд профессор

ТҮГЖИЙН
ӨНӨРСАЙХАН PhD

Дэд профессор

НОРОВСҮРЭНГИЙН
АРИУНЗАЯА PhD

Ахлах багш

ДАШДОНДОГИЙН
ИДЭРЖАРГАЛ PhD

Ахлах багш

БОЛДБААТАРЫН
БАЯРМАА МА

Багш

БАЯРСАЙХАНЫ
ТҮВШИНТӨР МSc

Багш

СҮХБОЛДЫН
БАТ-ОЮУН МА

Тэнхимийн туслах ажилтан

               ЗУРГИЙН ЦОМОГ

               БУСАД ШААРДЛАГАТАЙ ХОЛБООС

               ХОЛБОО БАРИХ

7575 4400 - 2314

setguulzui@num.edu.mn

204 тоот, МУИС-н хичээлийн II байр, Их сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар