2016-2017 оны хичээлийн жилийн “САНХҮҮ, БАНКНЫ ТЭНХИМ”-ийн мэргэжил сурталчилах 7 хоногийн хүрээнд сургуулийн багш ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Нөхөрсөг гар бөмбөг”-ийн тэмцээнд доорхи нэр бүхий 5 баг тамричид оролцлоо..
- Б. Батбаасан ахлагчтай Ерөнхий эрдмийн тэнхим
- Д. Бямбадорж ахлагчтай Бизнес, эдийн засгийн тэнхим
- С. Ням-Очир ахлагчтай Санхүү, банкны тэнхим
- М. Лхагвасүрэн ахлагчтай Захиргаа, аж ахуй
- Д. Алтанхуяг ахлагчтай Сургалтын алба
Тус 5 баг тамирчдаас хурд хүч, авхаалж самбаагаараа тэргүүлэн эхний 2 байрт дараахь 2 баг тамирчид орлоо.
1-р байрт Б. Батбаасан ахлагчтай Ерөнхий эрдмийн тэнхим
2-р байрт М. Лхагвасүрэн ахлагчтай Захиргаа, аж ахуй
Мөн тус тэмцээниий шагнал гардуудлах үйл ажиллагааны үеээр Биеийн тамирын багш стортын мастер Б. Батбаасан 2-р байранд орсон “Захиргаа аж ахуй” –н баг тамирчдыг болон Санхүү, банк тэнхимийн эрхлэгч болон багш нарыг биеийн тамирын онцчууд тэмдэгээр шагнаж урамшуулав.