Капитал банкны ажилтан Сэнгээ “Капитал банк”-ны танилцуулга лекцийг уншсан.
“Капитал банк”- ны ажилтан Сэнгээ 2016.03.24-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 49 оюутанд “Капитал банк”-ны танилцуулга лекц уншсан.
Энэхүү лекцийн хүрээнд:
- Капитал банкны түүх, зорилго, зорилт
- Капитал банкны салбар нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээ
- Хадгаламж, зээлийн талаар
- Гадаад төлбөр тооцоо
- Баталгаа, батлан даалт
- Аккредитивын үе шатууд
- Картын бие даасан систем, төлбөр тооцоо
- Бусад бүтээгдэхүүн үйлчилгээ болон гишүүнчлэлийн талаар лекцийг уншиж, оюутнуудын дунд асуулт асууж, 2 оюутанд гарын бэлэг гардууллаа.