Тэнхимийн их семинарт Төрийн банкны ажилтан Пүрэвдорж, ХААН банкны ажилтан Энхболд, ХАС банкны ажилтан Отгонбаяр, Санхүү – Банкны тэнхимийн багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд оролцож бүтээлээ хэлэлцүүлсэн.
Эхний хэлэлцүүлэгт: ВА4-1 ангийн оюутан Даваахүү “Орон нутаг дахь фактронингийн үйлчилгээ” гэсэн сэдвээр өөрийн дипломын ажлаа хэлэлцүүлж, санал шүүмжийг авсан. Үүнд: Сэдвийн нэрийг нь өөрчлөвөл илүү тохиромжтой байна. Мөн арилжааны банк дээр хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн.
Багш С.Ням-Очир “Санхүүгийн боловсрол ба хөгжлийн гарц” сэдвээр семинарт хэлэлцүүлэг хийв. Үүнд: Мөнгөн тэмдэгтийн хэрэглээ, мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэхэд шаардагдах зардал, бутархай мөнгөний үнэ цэнэ, бутархай мөнгөнд хандах хүмүүсийн хандлагын талаар
Багш Д.Оюунпүрэв “ Баруун бүс нутгийн санхүүгийн салбарын өнөөгийн байдал” сэдвээр хэлэлцүүлэгт оролцов. Үүнд: Баруун аймгуудын хөгжил тэр дундаа Завхан аймгийн хөгжлийн талаар хэлэлцэв. Төрийн цогц бодлого хэрэгтэй байна гэсэн санал гарсан.
Багш А.Батзаяа “Хөнгөлөлтийн ерөнхий систем” –ийн талаар болон “Хар тамхи”-ний талаар хэлэлцүүлэг, танилцуулга хийсэн.
Багш О.Эрдэнэчимэг “ Нийгмийн даатгалын сангийн төсөв”- ийн талаар хэлэлцүүлэг хийв. Үүнд: Тэтгэврийн өв залгамжлалын талаар, сайн дурын даатгал төлөх эсвэл хувь хүн банкинд хадгаламж нээлгэхийн аль нь илүү ашигтай талаар хэлэлцсэн мөн халамжын тогтолцооны талаар хэлэлцлээ.