Шинжлэх ухааны сургууль - Нийгмийн ухааны салбар

Социологи

Социологи

Тус хөтөлбөр нь орчин үеийн нийгмийн зангилаа асуудлуудад Социологийн онолын үүднээс харьцуулсан анализ хийж, нийгмийн Бодит байдлыг хийсвэрээр, урьдач таавраар биш, социологийн судалгааны сайтар боловсруулагдсан арга зүй, аргачлалын дагуу судалж, баримт сэлт хийгээд шүүмжлэлт сэтгэлгээнд тулгуурлан тайлбарлах мэдлэг, чадвар, дадал зуршил бүхий судлаач мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготой.

Цааш унших

Археологи

Археологи

Түүхийн аливаа тулгар сурвалжийн зүйлийг эд өлгийн ба бичиг судрын гэж ялган үздэг билээ.

Цааш унших

Улс төр судлал

Улс төр судлал

“Улс төр судлал” мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр нь төгсөгчдийг мэргэжлийн дагуу магистрантурт суралцах, суурь болон тухайлсан бэлтгэл бүхий мэргэжлийн үйл ажиллагааны бэлтгэлтэй байж, эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан хийгээд төр болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, нам, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад референт, зөвлөх, менежер зэргээр ажиллах, нийгмийн амьдралд улс төрийн ухааны мэдлэгийг хэрэглэх, тайлбарлах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Цааш унших

Эдийн засаг

Эдийн засаг

Монгол улсын их сургууль нь 1954 оноос “Улс төр эдийн засгийн ухаан” нэрээр, 1993-1994 оны хичээлийн жилээс “Эдийн засаг” хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Цааш унших

Антропологи

Антропологи

Антропологийн хөтөлбөр хамгийн ерөнхий утгаараа биологийн болон нийгмийн гэсэн хоёр үндсэн дэд салбартай бөгөөд хүмүний байгаль болон соёлын мөн чанарыг аль алиныг нь бүр эрт үеэс нь орчин цагийн асуудлыг хүртэл хамруулан авч судалдаг өвөрмөц шинжлэх ухааны салбар юм.

Цааш унших

Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй

Монгол улсад сэтгүүлзүй болон сэтгүүлзүйн судлал шүүмжлэлийг хөгжүүлэх үндэсний хэмжээнд тэргүүлэх төв байж, олон нийтийн мэдээллийн аль ч хэрэгсэл салбарт ажиллах мэдлэг дадал чадвартай, хөрвөх чадвар бүхий хүний нөөц бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Цааш унших

Нийгмийн ажил

Нийгмийн ажил

Тус хөтөлбөр нь нийгмийн өөрчлөлтийг дэмжиж, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, хvмvvсийн сайн сайхан байдал, тэгш эрх, эрх чөлөө, боломжийг өргөжvvлэх, чадваржуулахад чиглэгдэнэ.

Цааш унших

Сэтгэл судлал

Сэтгэл судлал

Сэтгэл судлал чиглэлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавин үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж сургалт нийгэм, хүмүүнлэгийн болон салбарт шинэ мэдлэг бүтээж түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг харгалзах нөхцөл бүрдүүлэхэд чиглэнэ.

Цааш унших