Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

Электроник

Электроник

Электроникийн бакалаврын боловсролын агуулга нь шинжлэх ухааны зарчмуудыг судалсан, нарийн комплекс системийг зохион бүтээх, дүн шинжилгээ хийх онол ба дадлагын тулгуур мэдлэгтэй, харилцааны соёлтой мэргэжилтэн гаргахад чиглэгдэнэ.

Цааш унших

Химийн инженерчлэл

Химийн инженерчлэл

Математик болон бусад шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, үйлдвэрийн процессын онолын үндэс тооцооллыг эзэмшсэнээр процессыг удирдах, үнэлэх чадвар эзэмшсэн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дизайн хийх, үйлдвэрлэлийн үр ашиг, эрсдэлийн менежмент хийх чадвар бүхий химийн инженер мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ.

Цааш унших

Програм хангамж

Програм хангамж

Програм хангамжийн инженерчлэл бол найдвартай бөгөөд үр дүнтэй ажилладаг, хөгжүүлэх болон арчлахад зардал багатай, хэрэглэгчийн тодорхойлсон бүх шаардлагыг хангасан програм хангамжийн системийг хөгжүүлэх,өргөтгөн сайжруулах салбар юм.

Цааш унших

Мэдээллийн технологи

Мэдээллийн технологи

Өнөөдөр бүх байгууллага мэдээллийн технологийн хараат болсон байна.

Цааш унших

Уур амьсгал судлал

Уур амьсгал судлал

Уур амьсгал хөтөлбөр нь дэлхийн уур амьсгалын систем, түүний дотор болж буй биологи, биохими, физик, хөрс судалалын хууль, онолыг өргөнөөр хэрэглэн амьдрах орчинг судалж, хянаж байдаг шинжлэх ухаан, үйлдвэр-үйлчилгээг хосолсон үйл ажиллагааг судалж эзэмшүүлнэ .

Цааш унших

Компьютерийн ухаан

Компьютерийн ухаан

Компьютерийн ухаан нь онолын болоод алгоритмын үндсээс эхлэн робот, компьютер вижн, ухаалаг систем, биоинформатик гэх мэт бусад сонирхолтой салбаруудын хамгийн сүүлийн үеийн хөгжүүлэлтийг хамардаг.

Цааш унших

Хэрэглээний математик

Хэрэглээний математик

1994 оноос одоог хүртэл МУИС-д хэрэглээний математикч мэргэжилтэн бэлтгэсээр ирлээ.

Цааш унших

Нано шинжлэх ухаан, инженерчлэл

Нано шинжлэх ухаан, инженерчлэл

Нано шинжлэх ухаан, инженерчлэл хөтөлбөрийн гол зорилго нь хими, физик, биологийн шинжлэх ухаануудын цогц ухаан болох нанотехнологийн суурь судалгаа болон ахисан түвшний судалгаануудыг судлан хэрэглээний, үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Цааш унших

Цаг уур

Цаг уур

1962 оноос одоог хүртэл 50 гаруй жил МУИС нь цаг уурч мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн.

Цааш унших

Ойн аж ахуй

Ойн аж ахуй

Ойн аж ахуй хөтөлбөрийн зорилго нь: Мэргэжилтнийг эзэмших мэргэшлийн онцлогоос хамааран Ойн аж ахуй, Мод бэлтгэлийн аж ахуй, Хот цэцэрлэгжүүлэх салбарт үйлдвэрлэл-технологи, удирдлага зохион байгуулалт, төсөл эрдэм шинжилгээний ажилд зориулан бэлтгэнэ.

Цааш унших

Хэрэглээний хими

Хэрэглээний хими

Үйлдвэр аж ахуй, технологийн салбарт онолын болон практикийн мэдлэг сайтай, чадварлаг, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах мэргэжилтэн бэлдэхэд чиглэгдэнэ.

Цааш унших

Материал судлал

Материал судлал

Хими, физик, математикийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, материалуудыг гаргах арга барил, материалуудын түүхий эдийн шинжилгээ хийх, тэдгээрийн сонголт хийх, материалын шинж чанарыг дээшлүүлэх боломжийг тогтоох чадвар бүхий химийн материал судлалын инженер мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ.

Цааш унших

Хүрээлэн буй орчин судлал

Хүрээлэн буй орчин судлал

Хүрээлэн буй орчин судлал мэргэжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа МУИС-д өмнө байсан Хүрээлэн буй орчны экологи, Байгаль ашиглалт хяналт үнэлгээ, Хөрс судлал зэрэг хөтөлбөрүүдийг нэгтгэн 1 хөтөлбөр болгож боловсрууллаа.

Цааш унших

Цөмийн инженерчлэл

Цөмийн инженерчлэл

Цөмийн инженерчлэлийн сургалт нь хэрэглээний цөмийн физик, нейтроны болон реакторын физик, цөмийн реакторын онол, цөмийн түлшний цикл, радиохими, уран баяжуулах технологи, эрчим хүчний реакторын технологи, цацрагийн экологи, эмнэлэгийн цөмийн технологи зэрэг цөмийн инженер зүйн мэдлэг эзэмшиж түүнийгээ шинжлэх ухаан боловсрол, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, геологи хайгуул, байгаль орчны хяналт, анагаах ухаан, эрүүл ахуй зэрэг төрөл бүрийн салбарт ашиглах мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэнэ.

Цааш унших

Био-инженерчлэл

Био-инженерчлэл

ИНЖЕНЕРЧЛЭЛ гэдэг нь ямар нэгэн  үр дүнг гарган авахын тулд аливаа зүйлийг зохион байгуулах тасралтгүй бүтээлч арга ажиллагаа юм.

Цааш унших

Статистик

Статистик

Статистикч нь дээд боловсролтой мэргэжилтний эзэмшвэл зохих суурь мэдлэг, магадлалын онол, математик статистик, стохастик процессийн талаарх суурь мэдлэг, статистикийн орчин үеийн арга алгоритм, програм хангамжийг хэрэглэн байгаль, нийгэм, эдийн засаг, техникийн асуудлуудыг судлах, шинжлэх,  дүгнэлт гаргах чадвартай мэргэжилтэн болно.

Цааш унших

Мэдээллийн систем

Мэдээллийн систем

Өнөөдөр нийгэм эдийн засгийн бүхий л салбар, байгууллагын бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны найдвартай байдлыг хангах, түүний үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд мэдээллийн төрөл бүрийн системүүдийг ашиглаж байна.

Цааш унших

Хүрээлэн буй орчны инженер

Хүрээлэн буй орчны инженер

Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь хүрээлэн буй орчны бохирдлын голлох хэлбэрүүд болох агаар, ус, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, бохирдлын эх үүсвэрүүдийг бууруулах, бохирдуулагчдыг эх үүсвэр дээр нь боловсруулах, хүрээлэн буй орчинд нэгэнт бий болсон бохирдлыг цэвэршүүлэх зэргээр хүн ам, био-организмыг хүрээлэн буй орчны бохирдлын сөрөг нөлөөлөлд өртөхөөс хамгаалах инженерчлэлийн шийдлүүд, тэдгээрийн онол, аргазүй, тооцоо, дизайны мэдлэг олгох, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх, систем, үйлдвэр байгуулахад шаардлагатай тооцоолол, дизайны арга барил, судалгааны арга аргазүйг эзэмшүүлэхэд оршино.

Цааш унших

Компьютерийн сүлжээ

Компьютерийн сүлжээ

Компьютерийн сүлжээ хөтөлбөр нь компьютерийн сүлжээний техник, тоног төхөөрөмж болон сүлжээний сервер, програм хангамжийг эзэмшсэн, компьютерийн сүлжээг найруулан зохион байгуулах, сүлжээний удирдлага, хамгаалалтыг өндөр түвшинд эзэмших чадварлаг инженер бэлтгэхэд оршино .

Цааш унших

Ус судлал

Ус судлал

МУИС-д 1993 онд ус судлалын анги нээгдэж өнөөг хүрхэд 170 орчим гадаргын ус судлалын инженер мөн тус шинжлэх ухааны магистр зэрэгтэй олон арван боловсон хүчинг бэлтгэн гаргаад байна.

Цааш унших

Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүчний инженерчлэлийн сургалт нь хэрэглээний физик, энерги эрчим хүчний технологи, автомат удирдлагын систем, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хэмжилт үнэлгээ, нарны фотоцахилгаан үүсгүүрийн технологи, нарны дулаан технологи, салхины эрчим хүчнийн технологи, усан цахилгаан станц, газрын гүний дулааны технологи, био-эрчим хүчний технологийн инженер зүйн мэдлэг эзэмшиж түүнийгээ шинжлэх ухаан боловсрол, үйлдвэрлэл, эрчим хүч, үйлчилгээний салбарт ашиглах мэдлэг, чадвар, дадалтай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэнэ.

Цааш унших

Сүлжээний технологи

Сүлжээний технологи

Сүлжээний технологи нь холбоо, мэдээллийн технологийн нэгэн томоохон салбар болон эрчимтэй хөгжиж, орчин үеийн мультимедиа мэдээллийг теле, радио болон сансрын холбоо ашиглан дамжуулах, үүрэн холбооны технологи, интернет сүлжээний суурьт технологи зэргийг хослуулан суралцсан чадварлаг инженерүүдийг бэлтгэх зорилготой.

Цааш унших