Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Багш, монгол хэл-уран зохиолын багш

Багш, монгол хэл-уран зохиолын багш

“Багш, монгол хэл, уран зохиол” нь монгол хэлний бүтэц тогтолцооны тухай хэлшинжлэлийн үндсэн мэдлэг, монгол ардын аман зохиол, монгол болон өрнө, дорнын уранзохиолын тулгуур эх сурвалжуудыг задлан шинжилж, утга санааг нь тайлбарладаг, монголоор зөв сайхан найруулан бичих чадварыг эзэмшихийн зэрэгцээ, төрөлх хэл, уранзохиолын хичээлийг ерөнхий боловсролын сургуульд заах арга, дадлыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Цааш унших

Хэл, уран зохиол /Монгол хэл/

Хэл, уран зохиол /Монгол хэл/

“Монгол хэл, уран зохиол /судлаач/” нь монгол хэлний бүтэц тогтолцоо болон уран зохиолын онол, түүхийн үндсэн мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ хэл болон уран зохиолын ямар нэг тодорхой үзэгдэл баримтыг судлан шинжлэх, түүнд үнэлэлт дүгнэлт гаргах зэргээр судалгаа шинжилгээний ажил хийх арга, аргазүйг зохих ёсоор эзэмшин хэрэглэж чаддаг судлаач- мэргэжилтэн бэлтгэнэ.

Цааш унших

Хэл шинжлэл /Монгол/

Хэл шинжлэл /Монгол/

“Монгол хэл шинжлэл” нь монгол хэлний бүтэц тогтолцоог түвшин бүрт нь түүхэн хөгжил хувьсалд нь төрөл ба төрөл бус хэлний харилцаа холбоонд нь авч үзсэн үндсэн мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ монгол хэл, бичгийн тодорхой үзэгдэл баримтыг судлан шинжлэх, түүнд үнэлэлт дүгнэлт гаргах зэргээр судалгаа шинжилгээний ажил хийх арга, аргазүйг зохих ёсоор эзэмшин хэрэглэж чаддаг судлаач мэргэжилтэн бэлтгэнэ.

Цааш унших