Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Ойн аж ахуй

Ойн аж ахуй

Ойн аж ахуй хөтөлбөрийн зорилго нь: Мэргэжилтнийг эзэмших мэргэшлийн онцлогоос хамааран Ойн аж ахуй, Мод бэлтгэлийн аж ахуй, Хот цэцэрлэгжүүлэх салбарт үйлдвэрлэл-технологи, удирдлага зохион байгуулалт, төсөл эрдэм шинжилгээний ажилд зориулан бэлтгэнэ.

Цааш унших

Хүрээлэн буй орчин судлал

Хүрээлэн буй орчин судлал

Хүрээлэн буй орчин судлал мэргэжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа МУИС-д өмнө байсан Хүрээлэн буй орчны экологи, Байгаль ашиглалт хяналт үнэлгээ, Хөрс судлал зэрэг хөтөлбөрүүдийг нэгтгэн 1 хөтөлбөр болгож боловсрууллаа.

Цааш унших

Хүрээлэн буй орчны инженер

Хүрээлэн буй орчны инженер

Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь хүрээлэн буй орчны бохирдлын голлох хэлбэрүүд болох агаар, ус, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, бохирдлын эх үүсвэрүүдийг бууруулах, бохирдуулагчдыг эх үүсвэр дээр нь боловсруулах, хүрээлэн буй орчинд нэгэнт бий болсон бохирдлыг цэвэршүүлэх зэргээр хүн ам, био-организмыг хүрээлэн буй орчны бохирдлын сөрөг нөлөөлөлд өртөхөөс хамгаалах инженерчлэлийн шийдлүүд, тэдгээрийн онол, аргазүй, тооцоо, дизайны мэдлэг олгох, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх, систем, үйлдвэр байгуулахад шаардлагатай тооцоолол, дизайны арга барил, судалгааны арга аргазүйг эзэмшүүлэхэд оршино.

Цааш унших