Санхүү хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Санхүүгийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилан түүнийг бүтээлчээр хөгжүүлэх, макро болон микро түвшний санхүүгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, амьдралд хэрэгжүүлэх онолын мэдлэг, чадвар дадал эзэмшүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Хөтөлбөрүүд Үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага болох Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөл, Олон Улсын боловсролын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагаар итгэмжлэгдсэн.

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Санхүүгийн менежмент гүнзгийрүүлэн судлах чиглэл:

  • Санхүүгийн шинжилгээ тооцоолол хийж, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах
  • Санхүүгийн хөрөнгө оруулалтын төсөл, төлөвлөгөө боловсруулах
  • Эрсдэлийг удирдах

Санхүү, эдийн засаг гүнзгийрүүлэн судлах чиглэл:

  • Төрийн санхүүгийн бодлого боловсруулах, шийдвэр гаргахад оролцох
  • Төрийн өмчит болон төсөвт байгууллагын төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах
  • Улсын болон орон нутгийн төсвийн төсөл боловсруулах, үнэлэх, хянах

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Санхүүгийн менежмент гүнзгийрүүлэн судлах чиглэл:

  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд: санхүүгийн менежер: санхүүч
  • Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржийн, брокер дилерийн компани зэрэг санхүүгийн байгууллагууд: мэргэжилтэн, брокер дилер, шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөх
  • Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагад: судлаач, мэргэжилтэн.

Санхүү, эдийн засаг гүнзгийрүүлэн судлах чиглэл:

  • Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болох Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад яамдын санхүү хөрөнгө оруулалтын газар хэлтсүүдэд: мэргэжилтэн, эдийн засагч, шинжээч, санхүүч, татварын /гаалийн/ хяналтын улсын байцаагч
  • Аймаг, нийслэл, сум дүүргийн санхүү-эдийн засаг, төрийн сангийн газар/ хэлтэст: төсвийн мэргэжилтэн, орлогын мэргэжилтэн, эдийн засагч, төлөвлөгч
  • Бүх төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт: санхүүгийн мэргэжилтэн, эдийн засагч, санхүүч
  • Үндэсний аудитын төв болон орон нутгийн байгууллагууд: хянан шалгагч, аудитор

Санхүүгийн тэнхим хөтөлбөрүүд