"Зөв хандлага, Зөв аргазүй, Зөвшөөрөгдсөн мэргэжилтэн"

Гадаад хэл, орон судлал /Араб/ хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Орчин цагийн Араб хэлийг эзэмшсэн, Араб судлалын мэргэжилтэн, боловсон хүчинд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, Олон улс орон судлалын онол, арга зүйг эзэмшсэн, хэл түүх соёлын хүрээнд хөрвөх чадвартай, цаашид мэдлэг боловсролоо тасралтгүй хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Араб судлалын салбар ухааны онолын зохих түвшний мэдлэг
  • Араб хэлт орнуудын түүх, соёлын мэргэжлийн түвшний мэдлэг
  • Шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон олон нийтийн байгууллагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвар
  • Орчин цагийн Араб хэл, хэл шинжлэлийн талаар мэргэжлийн түвшний мэдлэг
  • Онолын мэдлэгээ практиктай зөв хослуулах чадвар

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Араб хэлт улсуудын элчин сайдын яамдууд, Эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, Шинжлэх ухааны болон нийгэм улс төрийн хэвлэлийн байгууллагууд, Олон улсын байгууллагууд, Боловсролын байгууллагууд, Төрийн бус олон нийтийн байгууллагууд, сангууд, Төрийн яамд засаг захиргааны байгууллага болон салбарын удирдах газрууд, Гадаад харилцаа олон улс судлал, улс төр эдийн засгийн бодлого боловсруулдаг байгууллага бүтцүүд

Нэмэлт мэдээлэл

Тэтгэлэг хөтөлбөр:

  • Арабын бүгд найрамдах Египет улсын Каирын их сургуульд нэг сараас нэг жил хүртэлх хугацааны араб хэлний сургалтанд хамрагдах
  • Каирын их сургуульд урт, богино хугацааны Араб хэлний сургалтад хамрагдахаас гадна түүх соёлын арвин баялаг дурсгалтай Египетийн соёл иргэншилтэй танилцах
  • Сургалт судалгааны ажилд холбогдох мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагаар хангагдах
  • Араб судлалын чиглэлээр өрсөлдөгч мэргэжилтэн зах зээлд цөөн учир Араб хэл, түүх соёл судлалын салбарт хөрвөх;
  • Араб хэлт хэд хэдэн улсын элчин сайдын яам нээгдсэн энэ үед энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэн, боловсон хүчний хэрэгцээ шаардлага харьцангуй их байна.

Шинжлэх ухааны сургууль - Хүмүүнлэгийн ухааны салбар хөтөлбөрүүд