Мэргэжлийн өргөн мэдлэгтэй, бодит ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэнэ

Төрийн удирдлага хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Төрийн удирдлагын хөтөлбөр нь удирдахуйн ухаан, нийгэм, хууль эрх зүйн шинжлэх ухаанд суурилсан удирдлагын мэргэжилтэн бэлтгэх, төрийн удирдлагын шинжлэх ухааныг бусад салбар шинжлэх ухаантай уялдаа холбоотойгоор хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, олон талт мэдлэг бүхий чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

  • Онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх чадварыг эзэмших
  • Төрийн удирдлагын олон улсын туршлагаас суралцах
  • Төрийн удирдлагын шинжлэх ухааны салбар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачидтай хамтран эрдэм шинжилгээ судалгаа хийх
  • Төрийн захиргааны төв болон орон нутгийн засаг захиргааны бүх шатны байгууллагад ажиллах
  • Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад болон дотоодод төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах
  • АНУ-ын Аласкийн их сургуульд оюутан солилцоонд хамрагдах
  • ХБНГУ-ын төрийн удирдлагын их сургуульд оюутан солилцоонд хамрагдах

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

Мэдлэг:

  • Төр, нийтийн удирдлагын ШУ-ны мэдлэгээ хэрэглэж занших,
  • Бодлогын асуудлын үндсийг тодорхойлох,
  • Төлөвлөх,
  • Хэрэгжүүлэх,
  • Хянах, дахин хянах, тасралтгүй сайжруулалт
  • Бодлогын шинжилгээ, салбар хоорондын уялдааг оновчтой хангах
  • Системтэй стратегич бодлого боловсруулах хэрэгжүүлэх

Хандлага:

  • Иргэдийг ойлгох чадвар,
  • Аль ч нийгмийн орчинд дасан зохицох,
  • Тухайн нийгмийн орчин нөхцлийг нарийн мэдэрч асуудалд хуулийн хүрээнд тууштай бодитой хандах,
  • Шинийг эрэлхийлэгч, санаачлагч байх,
  • Хувь хүний болон мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх,
  • Нийгмийн болон хувь хүний хариуцлага,

Ур чадвар:

  • Байгууллагын алсын эрхэм зорилго, зорилт, стратеги төлөвлөгөөтэй уялдсан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Технологийн дэвшилд суурилсан төрийн бодлого үйлчилгээг иргэдэд хүргэх,
  • Мэргэжлийн түвшинд удирдан чиглүүлэгч, манлайлагч байх,
  • Мэдлэгийг баялаг болгох,
  • Глобал, системтэй  сэтгэх,
  • Асуудлыг тодорхойлох, санаачлагатай, шийдвэрлэхэд оролцох хүсэл эрмэлзэлтэй байх,
  • Бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

  • Төрийн захиргаа
  • Төрийн тусгай
  • Төрийн үйлчилгээ
  • Төрийн өмчийн
  • Төрийн бус байгууллага
  • Нийтийн удирдлагын байгууллага
  • Олон улсын байгууллага
  • Хувийн сектор
  • Бусад

Нийтийн удирдлагын тэнхим хөтөлбөрүүд

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хөтөлбөрүүд