Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн танилцуулга

Хүрээлэн буй орчны үндсэн бүрэлдэхүүн болох ус, агаар, хөрс техноген орчин, хүн ам тэдгээрт хүний нийгмээс үзүүлэх нөлөөллийн хэлбэрүүдийн талаар мэдлэг өгөх, судалгааны арга зүй эзэмшүүлж, орчин үетэй хөл нийлүүлсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал, онцлог

Төгсөгчдийн 81.8 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна

 

Төгсөгчдөд олгох мэдлэг, чадвар, дадал

  • Хүрээлэн буй орчин судлалын шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэгийг эзэмших
  • Мэргэжлийн суурь хичээл судлах, хээрийн бүсчилсэн дадлага хийх 
  • Мэргэжлийн хичээл судлах, мэргэжлийн байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийх
  • Мэргэжлийн сонгон судлах хичээл судлаж бакалаврын судалгааны ажил бичих өөрийн цаашдын судалгааны чиглэлийг тогтоох боломжтой юм

Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл

Манай хөтөлбөрт суралцаж төгссөнөөр:

  • Яам агентлаг хэлтэс
  • Аж ахуйн нэгж, сургалтын байгууллага 
  • Орчны шинжилгээний алба
  • Лаборатори, төсөл, хөтөлбөр
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Орон нутгийн алба зэрэг олон салбарт ажиллах боломжтой